Төрсний дараа жингээ хасахад бэлэн үү?

Богино хугацаанд хурдан турах гэж байгаад хүмүүс ихэнхдээ илүү их жин нэмчихдэг… Тэгвэл хамгийн үр дүнтэй, зөв арга нь хяналттай, тогтмол хооллож, бага багаар турах явдал юм.

1. Төрсний дараа хүүхдээ тогтмол хөхүүлж байх нь таны жингээ хаях зорилгод илүү тустай болохыг та мэдэх үү?
a) Тийм
b) Үгүй

2. Эрүүл бөгөөд сайн турахын тулд алхах нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг мэдэх үү, та алхдаг уу?
a) Тийм
b) Үгүй

3. Төрсний хойш хэдхэн сарын дараанаас спортоор хичээллэж эхлэх нь унжилтаас урьдчилан сэргийлж, жин хаяхад илүү тустай болохыг та мэдэх үү?
a) Тийм
b) Үгүй

4. Хоол хүнсээ хязгаарлах нь та эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бөгөөд жингээ хасахад төдийлөн үр дүнгүй арга гэдгийг та мэдэх үү?
a) Тийм
b) Үгүй

5. эрүүл мэндээ хамгаалахын тулд төрсний дараа жин хасахдаа эмчийн зөвлөгөөтэй, хяналтанд байх ёстойг та мэдэх үү?
a) Тийм
b) Үгүй

6. Мэргэжлийн хүний хяналтанд дасгал хийж, эрүүл турах нь нөлөө бүхий арга болохыг та мэдэх үү, та ингэж дасгал хийдэг үү?
a) Тийм
b) Үгүй

7. Жин хасна гэдэг нь зөв зохистой, эрүүл хооллохтой нягт холбоотой гэдгийг та мэдэх үү?
a) Тийм
b) Үгүй

8. Хоолны хүнд дэглэмүүд, хурдан жин хаях зэрэг нь арьч унжихад нөлөөлдөг болохыг та мэдэх үү?
a) Тийм
b) Үгүй

ТИЙМ гэсэн хариулт дийлэнх нь байвал
Төрсний дараа жин хасна гэдэг олон эмэгтэйн хувьд аймшигтай зүүд юм. Шинэхэн ээжийн хувьд дааврын нөлөөгөөр жин хасах асуудал хэцүү байдаг болохоор тийм ч амаргүй байдаг. “Тийм” гэсэн хариулт дийлэнх байхаас харахад та төрсний дараа жин хасах талаар тодорхой сайн мэдлэгтэй, хэрхэн яаж турах талаар мэдээлэлтэй хүн байна гэсэн үг.

ҮГҮЙ гэсэн хариулт дийлэнх нь байвал
“Үгүй” гэсэн хариулт дийлэнх нь байгаа бол танд сурах, мэдэх олон зүйл байгаа юм байна. Энэ сэдвийн талаар яг сайн ойлголтгүй юм байна. Хоолны хүнд дэглэмүүдийг барьж, хяналтгүй дасгалууд хийх нь түргэн хугацаад их жин хаяулдаг ч, энэ нь эрүүл бус, буруу арга барил юм. Учир нь ихэнх тохиолдолд хаясан жингээсээ илүү ихийг буцаагаад авдаг талтай. Харин үүний оронд тэнцвэртэй, зөв зохистой хооллож, хүүхдээ тогтмол хөхүүлэх нь жингээ хасах бас нэг арга мөн. Жишээ нь: хүүхдээ хөхүүлэх бүрийд та 500 калори зарцуулж байдаг. Энэ нь нэг цаг алхсантай эсвэл теннис тоглосонтой ижил хэмжээний калори гэсэн үг. Иймээс энгийн бөгөөд, эрүүл аргаар жин хасах, үүний зэрэгцээ зарим дасгалуудыг давхар хийх, эмчийн заавраар спортоор хичээллэх зэрэг нь илүүдэл жингээсээ салах хамгийн наад захын аргууд мөн. Танд амжилт хүсье.продвижениечехлы для iphone 5 спбcheap dubai escortsмикрозаймы онлайн на карту сбербанкакак разблокировать банковскую карту альфа банкавзять деньги в долг во владикавказекиев путевки туры африка килиманджаропутевка в африку цена сафари на 10 днейотдых в тайланде в маереклама юридической фирмымастопотит


Төрсний дараа жингээ хасахад бэлэн үү?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.