31 насны босгыг алхаж яваа Их Британийн гүнж Кейт Миддлтон ирэх зун нярайлах билээ. Үргэлж олны анхааралд байдаг хатагтай Кейт Миддлтон уржигдар Willows сургуульд хүрэлцэн ирэхдээ Канадын Еrdem брэндийн 1065 паундын үнэтэй даашинзаар гоёжээ. Тэрээр үнэтэй хувцас тэр өмсөөд байдаггүй, энгийн бөгөөд хээнцэр, цэгцтэй хувцасладаг авхай ийн үнэтэй даашинз өмсөн олны анхаарлын төвд оржээ. Кейт 7 сартай хөл хүндтэй ч өндөр өсгийтөөсөө татгалзаагүй өмссөөр байгаа аж. Түүний хэвлий нь төдийлөн томройгүй байгааг хэвлэлийнхэн онцолсоор байна.
Ж.Цацрал
Эх сурвалж: www.miss.mn