“Ээжийн дайсан” инээдмийн киногоороо үзэгчидийн талархалыг хүлээсэн “Милл” кино компанийн 2-дох уран бүтээл болох “Шарталт” инээдмийн киноны нээлт өнөөдөр боллоо. Уг кинонд СТА Амбий буюу Ц.Батхуяг, СТА Б.Баатархүү, СТА Д.Бямбацогт нар гол дүрийг бүтээж, ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, продюсер, зохиолчоор Д.Мөнхбат, хөгжмийн зохиолчоор Оки нар ажиллажээ.
Сүүлийн үед чанартайгаасаа чанаргүй кинонууд ар араасаа төрөх болсон энэ цагт ганц чанартай, сайн бүтээл төрлөө дөө гэх сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүллээ.
Тус кино нь архийг хэтрүүлж хэрэглэвэл амьдралаа алдаж болдог гэдгийг хүргэхийг зорьсон хирнээ уг санаагаа инээдмийн төрлөөр илэрхийлж байгаагаараа сонирхолтой уран бүтээл болж чаджээ.
0,75 шил архийг-Болоо ш дээ
0,5 шилтэй архийг-Яахав дээ л
0,33 шилтэй архийг-Арай ч дээ
100 грамм архийг-Ээ чааваас гэх зэргээр нэрлэн уух 3 архичны хөгжилтэй түүхийг өгүүлэх уг инээдмийн кино нь эхлэлээсээ төгсгөл хүртлээ инээдийг цагуулсан мөртлөө бас хүмүүсд нэгийг бодогдуулам сайхан кино байлаа.
Ж.Цацрал
ЭХ