Нэрт жүжигчин Хэлэн Миррен Английн театр болон кино урлагын томоохон наадмуулын нэг “Laurence Oliver Award”-аас анх удаа шилдэг эмэгтэй жүжигчинээр тодорлоо.
Өдгөө 67 настай тэрээр нэр зохиолч Петер Морганы зохиолоос сэдэвлэсэн “Хатан хаан” бүтээлд тоглосон дүрээрээ уг шагналыг хүртсэн байна.
Энэхүү наадам нь 1976 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн шагнал гардуулах ёслол Лондоны Royal Opera House-д болсон байна. Хеллан нь “Хатан хаан” киноны гол дүрийг бүтээж өнгөрөгч хоёрдугаар сард мөн Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн чадварлаг жүжигчин юм.
А.ГАНАА