Хавар зуны нарлаг өдрүүдэд арьс тань хамгийн их борлож гунддаг. Борлож гундсан царайгаа гэрийн нөхцөлд хамгийн амарханаар богино хугацаанд сэргээе таатай зөвлөгөөг эрхэмсэг бүсгүйчүүддээ хүргэж байна.
Наранд борлож, сааралдуу өнгөтэй болсон арьсыг та зөвхөн нэг ширхэг өндөгний шарын тусламжтай хялбархан арчилж болно. Үүний тулд эхлээд түүхий өндөгний шарыг дангаар нь сайтар хутгаж, маск бэлэн болмогц нүүр, хүзүүндээ зөөлөн жигд тарааж түрхэнэ. 20 минут байлгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Үр дүн нь гэвэл таны арьсны өнгө сэргэж, өнгөлөг харагдана
Өндөгний цагаанаар маск тавих
Түүхий өндөгний цагааныг шараас нь салгаж, аяганд хийж сайтар хутгана. Бэлэн болсон маскаа нүүрэндээ жигд түрхэнэ. 20 минут орчим байлгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Ийм маск тавьснаар таны нүүрний арьс витаминжиж, бага зэргийн ядаргаанаас үүсэж болох нүдний доод зовхины үрчлээс багасч, нүүрний арьс гялгар болно.
Өндөг, зөгийн балны маск
Өндөгний шарыг хэдэн дусал ургамлын тостой хольж өтгөртөл нь сайтар хутгана. Дараа нь хоолны халбаганы тал зөгийн бал хийж дахин сайтар хутгана. Бэлэн болмогц нvдээ тойруулан нvvрний арьсандаа хуруугаар зөөлөн илэх маягаар түрхэнэ. 20 минут орчим байлгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Угаасны дараа нь нүүрний арьсаа хүйтэн усаар шавших хэрэгтэй.