Хан Хо Мэн: Гоо сайхны косметик хагалгааг бүх насныхан сонирхдог

Монголд анх удаа гоо сайхны мэс заслын хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмжийг оруулж ирсэн NEI эмнэлэгт Солонгосын урлагийн нэртэй хүмүүст гоо сайхны бүх төрлийн мэс засал хийж байсан профессор, доктор Хан Хо Мэн эмч ажиллахаар уригдан иржээ. Тэрээр Монгол бүсгүйчүүдийн гэлтгүй залуусын гоо сайхандаа анхаарах анхааралд зөвөлгөө өгөх, гадаад орнуудад өндөр үнээр хийгддэг төрөл бүрийн гоо сайхны мэс заслыг хамгийн хямдаар хийж мэргэжил нэгт Монгол эмч нартай туршлагаа хуваалцахад бэлэн байгаа аж. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

-Миний бие БНСУ-аас танай сайхан орныг зорин ирлээ. Зорин ирсэн учир маань гэвэл би өөрөө Солонгостоо олон жил гоо сайхны мэс засал, нөхөн сэргээх чиглэлээр их дээд сургуулиудад багшилж, эрдэм шинжилгээний ажил хийж байсан. Мөн олон хүмүүст гоо сайхны зөвөлгөө өгч, мэс ажилбарыг амжилттай хийсэн. Энэ чиглэлээрээ доктор, профессор цол зэрэг хамгаалсан гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын эмч. Монголчууд төдийгүй азид охид эмэгтэйчүүд маань сүүлийн үед гоо сайхандаа ихээхэн анхаарал хандуулах болж. Тиймээс Монгол бүсгүйчүүд, залууст олсон мэдлэг туршлагаа хуваалцан туслахаар ирлээ. Мөн миний хувьд Солонгосын гоо сайхны тэмцээнүүдэд шүүгчээр их ажилладаг байсан. Учир нь гоо сайхны мэс засалч хүн болохоор тэр үү надад урилга өгч шүүгчээр ажиллуулах нь элбэг.

-Та Монголд удах уу?

-Би энд мэргэжлээрээ ажиллахаар ирсэн. Танай сайхан нутагт хүн ардад нь, охид эмэгтэйчүүдэд нь гоо сайханд нь тус болох үүднээс бараг насныхаа эцэс хүртэл ажилласан ч бэлэн байна. /инээв/

-Ирээд хэр удав. Хэдэн хүнд зөвөлгөө өгч, мэс засал хийсэн бэ?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр Монголд ирсэн. “NEI” эмнэлгийн урилгаар ирээд сая нэгдүгээр сарын 24-нөөс Солонгосоос цоо шинэ мэс заслын тоног төхөөрөмж авчирч суурилуулаад 30 хүнд мэс ажилбар хийсэн байна. Мөн 100 гаруй хүнд зөвөлгөө өгсөн.

-Таны мэс ажилбараа хийдэг багаж төхөөрөмж хамгийн сүүлийн үеийнх гэж хэлж болох нээ?

-Тийм шүү. Ямар сайндаа гааль дээр манай “NEI” эмнэлгийнхэн багаж төхөөрөмжөө авах гээд очиход ийм тоног төхөөрөмж Монголд иж бүрнээр нь оруулж ирсэн нь ганцхан танайх боллоо гэж хэлсэн байна лээ.

-Монгол охид бүсгүйчүүдийн хувьд гоо сайхандаа анхаарах зүйл юу байна?

-Хэдийгээр  хүйтэн сэрүүн уур амьсгалтай нутаг орон, түүндээ зохицсон арьстай ч хүний гоо сайхан тогтмол арчилгаа шаарддаг зүйл. Тиймээс би болон манай “NEI” эмнэлэг Монгол охид бүсгүйчүүд гэлтгүй хүүхэд залууст гоо сайхны талаар сургалт явуулах төлөвлөгөөтэй байгаа. Үүнд маань Монголын эмч нар ч хамтран оролцоно гэдэгт итгэлтэй байна.

-Монголчуудад мэс ажилбар хийхэд хүндрэл байв уу?

-Солонгос бол чийглэг уур амьсгалтай газар. Түүнийгээ дагаад ч тэр үү Солонгос бүсгүйчүүдийн арьс чийглэг зөөлөн байдаг. Харин Монгол эрс тэс уур амьсгалтай болохоор арьс нь жаахан хатуу гэх юм уу даа.  Тэгээд мэс ажилбар хийхийн өмнө тариа хийхэд Монголчууд цочролыг их мэдэрдэг болох нь анзаарагдсан. Түүнээс хүндрэлтэй зүйл гарч байгаагүй

-Танд ямар хүмүүс ихэвчлэн хандаж үйлчлүүлж байна?

-Нийгмийн бүх давхаргынхан гэж хэлж болно. Ер нь гоо сайхандаа анхаардаг бүх л хүмүүс манай эмнэлэгт ханддаг. Хамраа өндөрсгөх сонирхолтой, уруулаа засуулах, хөмсөг, сормуус гээд эмэгтэй хүний төгс төгөлдөрийн билгэдэлийг харуулах косметик хагалгааг бүх насныхан сонирхон хийлгэдэг.

-Нутагтаа олон хүнд үйлчилж байсан байх. Тухайлбал Солонгосын урлаг соёлын оддыг “өөрчилж” байв уу?

-Гоо сайхны мэс ажилбарын нэг онцлог бол хувь хүний нууцыг хадгалах. Тэр дундаа үйлчлүүлэгч маань ямар шалтгаанаар, яагаад гоо сайхны мэс ажилбарт орох болсноо эмчдээ хэлэх шаардлага байхгүй. Тиймээс хувь хүний нууцыг хамгийн дээдээр хангадаг мэс засал. Олон хүнд үйлчилж байсан. Тэр дунд маань дэлхийд Солонгосын нэрийг гаргаж яваа одод цөөнгүй.

-Нэрийг нь дурдвал?

-Би хэлсэн шүү дээ энэ бол хүний нууц, хүний эрх. Тэгээд ч миний хувьд би тийм алдартанд ийм мэс ажилбар хийсэн гээд яриад явах дургүй.

-Монголд оршин суугаа гадны иргэд үйлчлүүлж байна уу?

-Үйлчлүүлнээ. Тэд ихэвчлэн урд өмнө буруу үйл ажиллагаа, аргаар хийгдсэн мэс ажилбарын эрсдэлээ засуулах гэж ханддаг.

-Ер нь гоо сайхны мэс ажилбар ямар үнэ ханштай хийгддэг юм бол?

-Янз бүр шүү дээ. Хөмсөг, сормуус янзлуулах, давхраа хийлгэх гээд бүгд янз бүрийн үнэтэй. Харин манай эмнэлгийн хувьд заавал Солонгост очиж мэс ажилбар хийлгэх шаардлагагүйгээр  Монголдоо  гоо сайхны мэс ажилбар хийлгэх, тэр дундаа 30-50 хувийн хямдаар хийлгэх боломжийг олгож байна.

-Яг хэдэн төгрөг гэсэн үг вэ? Тухайлбал давхраа хийлгэхэд?

-Солонгост бол 3 сая вон. Гурван сая вон маань монгол мөнгөөр 3 сая гаруй төгрөг. Харин монголд энэ ажилбарыг хийлгэвэл 1,5 сая орчимд л багтаж байна. Тэгээд ч зардал мөнгө, хэлмэрч, сайн эмнэлэг гээд бүхий л өртөг нэмэгдэнэ шүү дээ

-Ер нь гоо сайхан гэж юу вэ? Энэ тухай таны хувийн ойлголт?

-Зөвхөн гадна талаасаа сайхан харагдахын тулд мэс ажилбар хийлгэвэл утга учиргүй, дутуу ойлгосон хэрэг болно. Хүний гоо сайхан бол дотроосоо ч гэрэлтэж байх хэрэгтэй. Тэгээд ч гоо сайхан гэдэг ойлголт бол тухайн хүний оюун санаа эрүүл байж санаа зовох зүйлгүй тайван амгалан байснаар бүрдэх юм. Ийм суурь зарчмыг баримтлан  гоо сайхандаа хийлгэсэн мэс ажилбар илүү үр дүнд хүрнэ. Тиймээс миний хувьд гоо сайхан гэдэг ойлголт хүний зүрх сэтгэлтэй холбоотой юм болов уу гэж боддог.

-Тэгэхээр гоо сайхны мэс ажилбар хийлгэхээр ирсэн хүнийхээ сэтгэл зүйг давхар судлана гэсэн үг үү?

-Тийм. Тухайн үйлчлүүлэгч маань тайван амгалан, сэтгэл санаа тогтвортой байх тусам хийсэн мэс ажилбар маань үр дүнд хүрнэ. Үр дүн нь ч улам илүү хурдан гарна. Түүнээс бага ч гэсэн бухимдалтай байвал миний хамар ямар болох бол, миний сормуус улам дэгжин харагдаж чадах болов уу гэж бодоод байвал сэтгэл тавгүй үр дүн багатай л байна гэсэн үг

-Сэтгэл зүйн эмчилгээ давхар хийгдэнэ гэсэн үг үү?

-Ер нь бол тийм. Тухайн үйлчлүүлэгчийнхээ сэтгэл санааг тайван байлгахын тулд үйлчлүүлэгчдээ хийх гэж буй мэс ажилбарынхаа талаар тодорхой тайлбарлаж үр дүнг нь сайнаар ойлгуулах хэрэгтэй.

-Сүүлийн асуултыг танд үлдээе

-Чингис хааны өлгий нутаг Монгол оронд ажиллахаар ирсэндээ туйлын баяртай байна. Солонгос улсад гоо сайхны мэс заслаар ажиллаж байсан туршлагааасаа Монгол эмч нартайгаа хуваалцахыг хүсч байна. Төгс гоо сайхныг мэдэрч улам илүү өөртөө итгэлтэй болох хүсэлтэй охид бүсгүйчүүдээ манай Шүд, эрүү нүүрний гажиг, арьс, үс, гоо заслын төрөлжсөн “NEI” эмнэлэг урьж байна.

 

Гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын эмч Хан Хо Мэн

Солонгос улсын Гоо сайханы мэс заслын холбооны гишүүн

• Солонгос улсын Гоо сайхны мэс заслын болон сэргээн засах нийгэмлэгийн гишүүн

• Солонгос улсын Гоо сайхны мэс заслын нийгэмлэгийн гишүүн

• Солонгос улсын Арьсны язрал, тагнай нүүрний заслын нийгэмлэгийн гишүүн

• Солонгос улсын Дурангийн мэс заслын нийгэмлэгийн гишүүн

• АНУ-ын Арьсны язрал, тагнай, нүүрний заслын Клиникийн UCLA тасагт дадлагажигч

• “I LOVE YOU” эмнэлэгт Гоо сайхны мэс засалч, Гангнам, Сөүл

• Солонгосын “Сайхан Бүсгүй шалгаруулах” тэмцээнд шүүгчээр оролцож байсан

Эх сурвалж: “Эрүүл мэнд гоо сайхны цаг” сэтгүүл

seo – оптимизация определениекейс для айфона 5best escort websitesвзять деньги в долг тольяттиденьги в долг от частного лица одессатуры в танзанию из москвытанзани¤ цены на путевкикредитка дельта банк украинатурпакет подъем на килиманджаропанельные батареи отоплениякомплексная диагностика организма


Хан Хо Мэн: Гоо сайхны косметик хагалгааг бүх насныхан сонирхдог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex