Д.Мөнхболд: Найзынхаа бүтэлгүй хайраас санаа авч “Шал дэмий” дууг зохиосон

 Энэ удаад амьд хөгжмийн “А Sound” хамтлагийн анхны уран бүтээл болох “Шал дэмий”дууны түүхээс сонирхлоо. Тус хамтлаг анх 2006 онд байгуулагдаж, анхны дуугаа 2007 оны намар дүрсжүүлж цацжээ. “Шал дэмий” дуу цацагдаад удаагуй байхдаа амьд хөгжим сонирхогчдод таалагдаж байсан. Энэхүү дууны ая, шүлгийг нь зохиосон тус хамтлагийг басс гитарчин Д.Мөнхболдтой холбогдож ‘Шал дэмий” дууг анх хэрхэн зохиосон талаар ярилцлаа.

-”Шал дэмий” дууны санааг анх хэрхэн олсон бэ. Та өөрийн бүтэлгүй хайрын түүхийг дуу болгосон юм уу?

-Хүмүүс яагаад ч юм намайг энэ дууны шүлэг, аяыг нь зохиосон гэхээр  өөрийнхөө бүтэлгүй хайрын түүхийг дуу болгосон гэж боддог юм шиг байна билээ. Харин ч үгүй шүү. Анх үгийг нь бичихдээ өөрөө төсөөлөөд л бичсэн. “Шал дэмий” дууны үгийг бичихээсээ өмнө найзуудынхаа бүтэлгүй хайрын түүхийг их сонсч байсан. Найз бүсгүй нь юм уу, найз залуу нь гадаад яваад тэгээд тэнд очоод холбоогүй болоод салчихсан тохиолдол амьдрал дээр олон байдаг шүү дээ. Түүнээс л санаа авч энэ дууны үгийг бичиж байлаа. Гэхдээ тэр үед ийм сэдвээр хийсэн дуу байгаагүй байх шүү. Тэгээд л арай өөр хэв маягтай дуу бичих гэж оролдсон юм.

-Дууны үгийг нь анх хэдэн онд зохиож байсан юм бэ?

-Нэгдүгээр бадаг, дахилтыг нь 2005 онд зохиогоод орхичихсон байсан юм. Харин 2007 оны долдугаар сард хоёр бадгийг нь зохиосон.

-Тэгээд дуугаа бичүүлж байв уу?

-Энэ дуугаа санамсаргүй бичүүлсэн. Түүнээс биш олонд танигдаж, од болно гэсэн хүслээр дуугаа бичүүлээгүй. 2007 онд “Сүнс” хамтлагийн ахлагч Лхагваагийн “Мах music” студид нэг дуу үнэгүй бичүулэх эрхтэй байсан. Гэхдээ одоо яаж дуугаа үнэгүй бичүүлэх болсноо сайн санадаггүй юм. Тэгээд л дуугаа бичүүлж байлаа.

-Энэ дууны үг, ая тухайн oедээ амьд хөгжим сонирхдог залууст их таалагдаж ‘A sound’ хамтлаг олонд танигдсан?

-Дуугаа студид бичүүлчихээд нэг их удалгүй фм-д өгсөн. Тэгтэл хоёр бил үү гурван сарын дараа хүмүүс  фм-д “Шал дэмий” дууг маань маш их захиалж сонсч эхлэсэн.

Клипийг нь хэзээ хийсэн  юм бэ?

-2007 оны намар клипийг нь “Лемон” студийн хамт олноор хийлгэсэн. Ямар агуулгатай клип хийх тал дээр манай хамтлагийнхан ерөөсөө оролцоогүй. Санааг нь “Лемон”-ы залуус гаргаж, бид зургаа л авахуулсан. Тэгж л анх “Шал дэмий” дууны клипийг хийлгэж байлаа.

Шал дэмий

Шар үстэй царайлаг охин байсан

Шал дэмий бүтэн жил хүлээсэн

Анх эхлээд тэр наймайг гуйсан

Арван сар тэгээд хамт байсан

Дх:Нэг л өдөр явсан

      Тэр намайг нэг жил хүлээ гэсэн

Тэр охин хөөрхөн охин байсан

Тэр тэгээд худалч охин болсон

Тэр надад хайртай гэдэг байсан

Тэр тэгээд нисээд намайг мартсан

Нэг жилийн дараа захиа ирсэн

Нэг хүнтэй суусан гэдгээ хэлсэн

Тэр тэгээд түүнд хайртай гэсэн

Тэр одоо намайг мартсан гэсэн

Тэрнээс хойш удалгүй захиа ирсэн

Тэр одоо ганцаараа үлдсэн гэсэн

Надаас тэр уучлалт гуйсан байсан

Надтай хамт хайрт минь уншиж байсан

Дх:Нэг л өдөр явсан

      Тэр намайг нэг жил хүлээ гэсэн

Тэр охин хөөрхөн охин байсан

Тэр тэгээд худалч охин болсон

Тэр надад хайртай гэдэг байсан

Тэр тэгээд нисээд намайг мартсан

Нэг жилийн дараа захиа ирсэн

Нэг хүнтэй суусан гэдгээ хэлсэн

Тэр тэгээд түүнд хайртай гэсэн

Тэр одоо намайг мартсан гэсэн

Б.МАРАЛ-ЭРДЭНЭ

ЭХ СУРВАЛЖ:ӨДРИЙН ШУУДАН

раскрутка сайта ruчехол для macbookdubai whoresкредитка від дельта банкугде взять деньги в долг срочнопутешествие по африке танзани¤кредитная карта банк михайловскийзаказать кредитку в дельта банкеденьги в долг гражданам снграсширить семантическое ядрокак правильно лечить насморк


Д.Мөнхболд: Найзынхаа бүтэлгүй хайраас санаа авч “Шал дэмий” дууг зохиосон
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.