Элсэн чихэр
Элсэн чихэр, чихрэн бүтээгдэхүүн хэт хэрэглэх нь арьсны гол тэжээлийн нэг коллагенийг багасгаж, гүн үрчлээс нэмэгдэх шалтгаан болдог.
Өөх тос
Өөх тос, ялангуяа гамбургер, пицца, шарсан төмс зэрэг даяаршсан хоолнуудын өөх тос нь цусны эргэлтийг сулруулж, артерийн судас нарийсахад идэвхтэй “үүрэгтэй”.
Давс
Монголчууд давсыг хэтрүүлэн хэрэглэх талтай байдаг. Гэтэл давс хэтрүүлэн хэрэглэх нь бодисын солилцооны тэнцвэрийг алдагдуулж, бие дэх усыг алга болгодог. Үр дүнд нь та амархан сульдахын зэрэгцээ цөсний чулуу үүсэх, бөөрний дутагдалд орох аюултай. Дашрамд дурдахад, насанд хүрсэн хүн хоногт ердөө 1.4 грамм давс хэрэглэхэд хангалттай байдаг юм байна.
Кофе
Та өглөөг, эсвэл ажлын дундуурх завсарлагыг кофегүйгээр төсөөлж чаддаггүй юу? Хэрвээ энэ байдал үргэлжилсээр байвал арьс хуурайшиж, үрчлээс нэмэгдсээр байх төдийгүй амархан ядардаг болно.
Согтууруулах ундаа
Хөгшрөлттэй тэмцэж буй эмэгтэйчүүд дарс төдийгүй ямар ч төрлийн согтууруулах ундаанаас хол байх хэрэгтэй. Учир нь алкохолийн хэмжээнээс үл хамааран согтууруулах ундаанууд донтуулах чадвар өндөртэйн дээр арьсан дахь коллагенийг “сорж”, хавагнах шалтгаан болдог.
Шарсан хоол
Шарсан хоол биед ормогцоо мөн л коллагенээр “хооллодог”. Үр дүнд нь арьс улам хуурайшиж, үрчлээс нэмэгдсээр байна.