Хоёр хятад иргэн насанд хүрээгүй охиныг хүчиндэхийг завджээ
- Views507
- Likes0
Баянгол дүүргийн “Богд-Ар” хороололд байрлах “Шаньхө” ресторанд, өнгөрсөн ням гаригийн 22.00 цагийн үед манай улсад ажилладаг 2 хятад иргэн, хамт ажилладаг насанд хүрээгүй охиныг хүчиндэхийг завдсан хэрэг гарсан байна.
Энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагын холбогдох ажилтнаас тодруулахад: “Хэргийг Хэв журам хамгаалах газрын Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан шалгаж байгаа. Түүнчлэн хохирогчид “Даяар Монгол” хөдөлгөөнөөс өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн” гэсэн мэдээллийг өглөө.
Манай улсад суурьших хятад иргэдийн тоо үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн, өдөртөө зөвхөн вагоноор л гэхэд 500 орчим хятад хүн ирдэг гэсэн албан бус мэдээллүүд бий. Тэд мөрөөрөө байхгүй, охидыг минь бузарлаж, ёс жудаггүй аашилж байна. Хаа сайгүй хятад ресторанууд үйл ажиллагаа явуулж, тэнд монгол хүний эрх ашиг хөндөгдөж байна. Дээрх “Шаньхө” ресторанд л гэхэд насанд хүрээгүй охиныг хятад иргэнтэй хамт ажиллуулж байсан, аюулгүй ажиллах орчиныг хангаж чадаагүй тиймээс уг рестораны үйл ажиллагааг хянаж үзэхийг “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн холбогдох байгууллагуудад шаардлага хүргээд байгаа аж.
Б.ЦацааЭх сурвалж: wwww.fact.mn
Хоёр хятад иргэн насанд хүрээгүй охиныг хүчиндэхийг завджээ | ||
Tweet | Жиргэх | |
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү |