Адель Лори Блу Эдкинс нь Британы дуучин, дуу зохиогч юм.
Түүний анхны 19 нэртэй цомог нь 2008 онд хэвлэгдэж Английн хөгжмийн ертөнцөд тэсрэлт болсон байх бөгөөд 4 удаа платинум болж улмаар тухайн ондоо 2009 оны Грэммийн наадмаас Шилдэг Залуу уран бүтээлч болон Шилдэг эмэгтэй поп гоцлол номинацид шагналын эзэн болсон юм.
Аделийн 21 цомог нь 2011 онд хэвлэгдсэн бөгөөд олон олон шагналыг хүртэж түүхэнд тодоор нэрээ бичүүлсэн юм.
21 цомог Грэммийн наадамд Шилдэг цомог, Оны шилдэг дуу бичлэг, Шилдэг поп гоцлол цомог, Шилдэг клип, Шилдэг бие даасан тоглолт зэрэг зургаан номинацид нэр дэвшиж бүгдэд нь шалгарчээ. 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тэрээр анхны хүүхдээ төрүүлэх гэж байгаагаа зарласан байна.
2011 онд хоолой өвдсөн гэсэн шалтгаанаар Америкийн нэгдсэн улс даяар хийх гэж байсан аялалаа хойшлуулж байжээ. Мөн түүний гэр бүл бүгдээрээ тамхичин тамхинд донтогсод юм байна.
А.ГАНАА
ЭХ СУРВАЛЖ: MISS.MN