Оскарын шагналт жүжигчин Женнифер Лоренс “The Great Gatsby” киноны нээлтийн үйл ажиллагаанд нүүрээ будалгүй ирсэн нь олны анхаарлыг татжээ. Тэр олноос тодрох гял цял даашинз ч өмсөөгүй байсан аж. Даруухан хар өнгөтэй даашинзаар гоёжээ. Түүнтэй хамт жүжигчин Леонардо да Кеприо, Жей Зи, зэрэг одууд уг киноны нээлтэд хүрэлцэн ирсэн юм байна. Хэдийгээр Лоренс нүүрээ будалгүй ирсэн ч үзэсгэлэнтэй харагдаж байсныг хэвлэлийнхэн онцолжээ.
/Үнэн/