Б.ТУУЛ
Нийгмийн даатгалын ерөнхий газраас улсын болон хувийн эмнэлэгүүд, эмийн сан, рашаан сувиллын газруудтай гэрээ байгуулж, эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр хүргэхээр болоод байгаа билээ. Тиймээс иргэдэд энэ талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
150 ОРЧИМХУВИЙНЭМНЭЛЭГТЭЙГЭРЭЭБАЙГУУЛЖЭЭ
“Улсын эмнэлгээр үйлчлүүлэхэд уртаас урт дараалалд өдөржингөө зогсдог”, “Аль эсвэл хэдэн өдөр, хэдэн сараар хэвтэх ор, хоногоо хүлээдэг” хэмээн иргэд гомдоллодог. Тэгвэл улсын эмнэлгүүдийн ачааллыг хөнгөлж, Нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ жил гэрээ байгуулсан хувийн эмнэлгүүдийнхээ тоог нэмжээ. Өнгөрсөн онд 123 хувийн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан бол энэ жил 150 болгож тоог нь нэмэгдүүлснээ холбогдох албаны хүмүүс хэлж байна.
ДААТГАЛЫНХӨНГӨЛӨЛТӨДХЭНХАМРАГДАХВЭ?
“Эрүүл мэндийн даатгал өвдсөн цагт тус нэмэр болдоггүй” гэж шүүмжлэх хүн цөөнгүй байдаг. Тэгвэл энэ хөнгөлөлтөд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан, шимтгэлээ бүрэн төлсөн хэн ч хамрагдаж болно гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газрын Хэлтсийн дарга Ц.Ганцэцэг хэлж байна. Тиймээс таэрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн л бол даатгалын байгууллагатай гэрээ хийсэн улсын болон хувийн эмнэлгүүдээр үйлчлүүлэх бүрэн эрхтэй гэсэн үг юм.
УЛСЫНБОЛОНХУВИЙНЭМНЭЛГИЙНДААТГАЛЫНХӨНГӨЛӨЛТАДИЛХАНУУ?
Зарим хүн хувийн эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилдэггүй гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл хувийн болон улсын эмнэлгүүдийн даатгалын хөнгөлөлт адилхан хэмжээтэй гэдгийг энэ мэдээллээр дуулгаж байна.
“Бүх эмнэлэгт адилхан төлбөр төлнө. Тодруулбал, тухайн иргэний өвчний оношийн хамааралтай 150 бүлгээр 2500 гаруй өвчнийг эмчлэхтэй холбоотой тусламж үйлчилгээг даатгалын сангаас төлнө” гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
ЖИЛДХЭДЭНУДААДААТГАЛЫНХӨНГӨЛӨЛТЭДЛЭХВЭ?
Хэрэв та эрүүл мэндийн даатгалд хамрагдсан, шимтгэлээ бүрэн төлсөн бол 1,328 мянган төгрөгийн төлбөрт үйлчилгээг даатгалын сангаас төлүүлэх эрхтэй. Тиймээс та хүссэн үедээ даатгалын найман төрлийн үйлчилгээнээс аль нэг үйлчилгээг нь тухайн жилд хэдэн ч удаа авах боломжтой юм байна.
ХУВИЙНЭМНЭЛГҮҮДЭЭСЯМАРЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭАВАХВЭ?
Хувийн хэвшлийн эмнэлгүүдээс даатгуулагч тусламж үйлчилгээ авах гурван чиглэл байдаг. Тодруулбал, хэвтүүлэн эмчлүүлэх, нөхөн сэргээх, уламжлалын гэсэн гурван чиглэлээр даатгалд хамрагддаг аж. Хэрэв та нөхөн сэргээх чиглэлээр эмчлүүлэх бол 74 мянган төгрөг, уламжлалт эмчилгээ хийлгэх бол 90 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм байна. Харин хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд 70-325 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, даатгуулагч тухайн эмнэлгийн баталсан үнээс даатгалын сангаас төлөх хэмжээгээр хасалт хийж, үлдсэн төлбөрийг өөрөө төлнө гэж ойлгож болох нь.
ХУВИЙНЭМНЭЛГҮҮДХӨНГӨЛӨЛТҮЗҮҮЛЭХГҮЙБОЛЯАХВЭ
Хэрэв хувийн хэвшлийн байгууллагууд эрүүл мэндийн даатгалаас тогтоосон хэмжээгээр даатгуулагчид ямар нэгэн хөнгөлөлт үзүүлээгүй буюу давхар төлбөр авсан тохиолдолд даатгалын гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг албаны хүмүүс онцолсон. Тиймээс та энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn гэсэн цахим хуудсаас авч болох нь. Мөн санал, гомдол байвал тус байгууллагын Эрүүл мэндийн даатгалын газрын мэргэжилтнүүдэд хэлж болно.
ЗУУНЫ МЭДЭЭ