“Glamour” сэтгүүлээс 2013 оны хамгийн сайхан хувцасладаг олны танил 50 эмэгтэйг нэрлэжээ. Уг жагсаалтын эхний байранд “Бүрэнхий” киноны цувралаар амжилтад хүрсэн жүжигчин Кристен Стюарт тэргүүлсэн байна.
Тэрээр түүнийг Америк, Их Британийн фэнүүд нь хаана ч, хэзээ ч мэдрэмжтэй чөлөөтэй, дэгжин хувцаслаж чаддаг гэж үнэлсэн байна.
-Харин жагсаалтын хоёрдугаарт “Харри Поттер” киноны шаргал үст охины дүрээр танил болсон жүжигчин Эмма Ватсон;
-Гуравдугаар байрт Их Британийн ханхүүгийн эхнэр Кейт Мидлтон;
-Дөрөвдүгээрт Жүжигчин Эмма Стөүн;
-Тавдугаарт дуучин Тэйлор Свифт;
-Зургаадугаарт загвар зохион бүтээгч Викториа Бекхам;
-Долоодугаарт дуучин Шерил Коул;
-Наймдугаарт Кети Перри;
-Есдүгээрт Бейонсе нар жагсаалтын эхний байруудад нэр тодорчээ.
Б.ЦАЦАА
ЭХ СУРВАЛЖ: WWW.MISS.MN