Зууны манлай, поп дуучин Б.Сарантуяа гарын ганц шавьтай. Тэрбээр өөрийн халааг бэлтгэж, дуучин Л.Насанбуян хэмээх бүсгүйг сонгож, шавиа болгоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл хэсэг хугацаанд багшийгаа дагаж шоу тоглолтод нь оролцож явсан дуучин Насаа одоо өөрийн бие даасан уран бүтээл дээр ажиллаж эхэлжээ. Дуучин Б.Сарантуяа ч шавиа ил гаргах цаг нь болсон гэж үзсэн бололтой.
Л.Насанбуяны “Цас” хэмээх шинэ дууны клип үзэгчдийн хүртээл болоод байгаа юм.
Түүний энэхүү “Цас” дуу нь анхны бие даасан “Хэзээ ч мартагдашгүй” цомогт нь багтсан байна.