Унгарын нийслэл Будапишт хотын “Максимүс” циркт үзүүлбэр үзүүлдэг Монгол бүсгүй Геннисийн дээд амжилтын эзэн болсон байна.
Дэлхийн хамгийн удаан буюу 2 минут 34 секунт шүдэн дээрээ тогтосноор Геннисийн рекордыг эвдэж нэрээ мөнхөллөө. Түүнийг Э.Цацрал гэдэг бөгөөд бага наснаасаа эхэлж уран нугарч мөн бүжиг бүжиглэдэг байсан гэнэ.
Дашрамд дурьдхад Унгарын нийслэл Будапишт хотын “Максимус” цирк нь зүүн Европын хамгийн том циркүүдэд зүй ёсоор багтдаг юм байна.