Унгарын Хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан зөвлөл өдөр тутмын “Magyar Hirlap” сониныг цыгануудыг доромжилсон материал нийтэлснийх нь төлөө торгожээ.
Тус сонины сэтгүүлч Жолт Байер цыгануудыг амьтан хэмээн нэрлэж, тэднийг унгаруудын дунд амьдрах ёсгүй хэмээн бичсэн аж.
Унгарын хүн амын долоон хувийг эзэлдэг цыган үндэстний нийгэмлэг тус сонины нийтлэлд эгдүүцэж буйгаа илэрхийлжээ. Сүүлийн үед Унгарт үндсэрхэг, арьс өнгөөр ялгаварласан үзэл их гарах болов.
Барууны радикал намынхан Унгарын нийслэлд Бүх дэлхийн еврейчүүдийн чуулган зохион байгуулахыг эсэргүүцэж жагсаал хийжээ.
/Зууны мэдээ/