Хүний биеийн 70 хувийг, тархины 80 хувийг ус эзэлдэг гэдэг. Тэгвэл Япон улсад нэгэн анагаах арга өргөн дэлгэрээд байна. Энэ бол ус уух. Өглөө босонгуутаа өлөн элгэн дээрээ дөрвөн аяга хүйтэн ус уух юм бол ужиг хууч өвчнөөс салж, шинэ цагийн өвчлөлүүдээс ч сэргийлж болох гэнэ.
Энэхүү энгийн аргыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлах гэж Японы эрдэмтэд нэлээд ажилласан бөгөөд бүтэн жилийн турш, өглөө болгон өвчтэй хүмүүст ус уулгаж туршсан байна. Туршилтын дүнд яг нэг литр буюу дөрвөн аяга усаар толгой, зүрх судасны өвчин, таргалалт, бронхит, багтраа, сүрьеэ, менингет, шээсний замын болон бөөрний үрэвсэл, ходоодны өвчин, суулгалт, өтгөн хаталт, нүд, чих, хамар хоолойн үрэвсэл, савны үрэвсэл зэрэг өвчин бүрэн эдгэжээ.
Хүмүүс өвчнөөсөө хамааран ус уух дэглэмийг янз янзаар мөрдөх бөгөөд хамгийн багадаа нэг сарын дотор ямар ч эм, тариагүйгээр эдгэрэх боломжтой аж.
/Гоомарал/