-”Дэлхийн мисс”-ийн сонирхолтой баримтуудаас-

Израилийн мисс тэнгисийн цэрэгт алба хаадаг

2012 оны дэлхийн тисс шалгаруулах тэмцээнд нийт 118 орны гоо бүсүуйчүүд цуглаж БНХАУ-д нэг сарын турш амьдарч, өрсөлдсөн.

-Индонези улсын мисс Инэс Путри Жиптади Чандра нь мэргэжлийн гольфчин бегөөд тэрбээр Балигийн захирагчийн нэрэмжит гольфийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн залуу эмэгтэй аварга. Тэрбээр улсынхаа гольфийн шигшээ багийн тамирчин.

-Австралийн мисс Жессика Майкл Кавати нь 2008 оны Дэлхийн миссийн тэмцээнд улсаа төлөөлөн оролцож байсан сонин түүхтэй. Тус тэмцээний шилдэг найман гоо бүсгүйн тоонд багтаж байжээ.

-Филипин улсьш мисс Куинрих Ажеро Рэймэн филиппин-пакистан гаралтай.

-160 см өндөртэй Сингапурын мисс Кариша Сукамто нь тус наадмын хамгийн намхан оролцогч байв. АНУ-д төрсөн, түүний аав нь сингапур, ээж нь индонез.

-Израиль улсын мисс Шани Хазан нь Израилийн тэнгисийн хүчинд алба хаадаг цэрэг.

-Бусад намхан миссүүдээс дурдвал, Канадын мисс Тара Танг 163, Виржиний ардуудын мисс Таиса Лэшли 163, Малтийн мисс Даниела Дарманин 164, Гуанмын мисс Арти Камерон 165 см өндөртэй байв.

-Харин 185 см өндөртэй, Туркийн мисс Асалиа Самели Данолу тус тэмцээний хамгийн өндөр гоо бүсгүйгээр шалгарчээ.

-Казахстаныг төлөөлөн оролцсон мисс Евгения Клишина хүүхдийн эмч мэргэжилтэй. Тус улсын мисс Аянур Толеунова уг тэмцээнд оролцох ёстой байсан ч “Дэлхийн мисс”-ээс насны хязгаар хэтэрсэн тул Казахстан ийнхуү өөр оролцогч илгээжээ.

-Таван улсын хэлээр чөлөөтэй ярилцдаг гурван гоо бүсгүй байв. Непалын мисс Шрици Шреста непал, англи, урду, хинди, испаниар чөлөөтэй ярьдаг бол Парагвайн мисс Фиорелла испани, гуарини, англи, итали, португали хэлийг төгс эзэмшсэн нэгэн аж. Харин гурав дахь “олон хэлтэй” бүсгүй нь Суданы мисс Атонг Дэмач бөгөөд тэрбээр динка, нюэр, шиллук, араб болон англи гэсэн таван хэлээр “ус цас” гэнэ. Үүнээс гадна дөрвөн төрлийн хэл чөлөөтэй эзэмшсэн 12 оролцогч, гурван хэлээр ярьдаг 40 оролцогч байжээ.

-Өмнөд Африкийн мисс ази-энэтхэг цусны хольцтой бол Данийн миссийн ээж нь энэтхэг.

-Зимбабве улсын мисс “Дэлхийн мисс”-д оролцох болсноо тэмцээнээс долоохон хоногийн өмнө мэдсэнээр тэмцээнд хамгийн богино хугацаанд бэлтгэсэн оролцогч болов.

-Саудын Араб, Ирак, Иран, Арабын Нэгдсэн Эмиратулс, Кувейт, Египет болон Оман улс тэмцээнд оролцогч илгээгээгүй. -Венесуэлийн гоо бүсгүй “Дэлхийн мисс”-ийн зургаан өргөмжлөлийн эзэн болсон. Мөн Энэтхэг болон Их Британийн миссүүд тус бур таван өргөмжлөл авсан.

-”Дэлхийн мисс” тэмцээн зохион байгуулж эхэлсэн цагаас хойш 50 жилийн дараа хамгийн анхны хар арьст мисс шалгарсан нь 2001 оны Дэлхийн мисс, Нигер улсьш иргэн Агбани Дарего юм.

-Хамгийн анх Зүүн өмнөд Азиас шалгарсан нь 2007 онд “Дэлхийн мисс”-ээр өргөмжлөгдсөн БНХАУ-ын гоо бүсгуй байв.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН ШУУДАН

продвижение сайтаайфон 5s в спбescorts directoryприват кредитка универсальная условиямай тур владимир отзывывзять деньги в долг срочно в гомелетанзани¤ сезон дождейбанк михайловский кредит онлайнраскрутка своего сайтапродвижение сайта с оплатой за заявку


-”Дэлхийн мисс”-ийн сонирхолтой баримтуудаас-
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.