Нүүр Хүзүүнийхээ Арьсаа Хэрхэн Арчлах Вэ?

Өөртөө хайртай, өөрийгөө хүндэлдэг хэн боловч залуу, сайхан төрхөө насан туршид хадгалахыг хичээдэг бөгөөд торго шиг зөөлөн, уян налархай арьсаа хөгшрүүлэхгүй арчилахын суурь нь арьсаа зөв цэвэрлэдэгт оршдог.

Арьсны цэвэрлэгээ, ялангуяа нүүр, хүзүүнийхээ арьсыг зөв цэвэрлэх нь үрчлээтэхээс сэргийлэх хамгийн шилдэг аргад тооцогддог. Үүнийг сонссон хүн “Нүүрээ угааж чадахгүй хэн байхав” гэдэг ч бодит амьдрал дээр бид нүүрээ өдөрт хэдэн удаа цэвэрлэхийг тэр бүр мэддэггүй. Та нүүрээ өдөрт хэдэн удаа, юугаар, яаж цэвэрлэхээ арьсныхаа төрлөөс хамаараад өөр өөр байдгийг мэдэх үү? Гэсэн хэдий ч нүүрийг өдөрт хоёр удаа сайтар угаахыг зөвлөдөг. Нүүрээ угаахдаа доорхи дарааллыг баримталж заншаарай.
1. Эхлээд усаар угаалгүй, тосоор арчина. Сүүн шингэн, цөцгий, тосон цэвэрлэгчээр бүх будгийг арилгана.
2. Будгаа арилгасны дараа шингэн саван, хөөс, гелээр угаана. Үүнийг хийхдээ тусгай порлон, хөвсгөр зөөлөн угаагч, сальфеткаар хийвэл дээр.
3. Нүүрээ угаатал арьс гуужвал “скраб”-аар (элстэй цэвэрлэгчээр) цэвэрлэж үхсэн арьсаа унагаарай. Гэхдээ үүнийг өдөр бүр хийж болохгүй, учир нь арьс харлаж, сэвхэх аюултай.
4. Дараа нь нүүр, хүзүүгээ халуун, хүйтэн усаар ээлжлэн булхах хэрэгтэй. Ингэхэд арьсны цусан хангамж сайжирч арьсны өнгө сэргэдэг. Харин эмзэг арьстай, улаан хацар, хамартай хүмүүст үүнийг хориглодог.
5.
Угааж дуусаад нүүрний гол хэсгээс гадагш чиглүүлсэн хөнгөн иллэг хийнгээ алчуураар зөөлөн дарж хатаана. Нүүр, гарын алчуур ширүүн болоод неолонтой биш зөөлөн (даавуун материалаар хийгдсэн) байх шаардлагатай.Маск

Хүн бүр химийн хольцгүй, байгалийн гаралтай, цэвэр бүтээгдэхүүн хэрэглэхийг зорьдог. Тиймээс жимс, жимсгэнээр арьсаа арчилах талаар зөвлөе.

  • Нимбэгээр батга арчлахад үрэвсэл намдааж, нүх агшаан, арьсыг цайруулах үйлчилгээ үзүүлдэг. Мөн арьсанд тэжээл өгч, өнгий нь сэргээдэг.
  • Нимбэгний шүүстэй усаар нүүрээ угааж, нимбэгийг жимстэй хольж маск бэлтгэж болно.
  • Өргөст хэмх, байцааны шүүсийг үрэвсэл дарах, цайруулах, арьсыг чангалах зорилгоор хэрэглэнэ.
  • Бяцалсан гүзээлзгэнийг архитай, тал аяга жимс, хоолны халбага архи хэмжээтэйтэй хэрэглэнэ.

Мэдрэмтгий, цочиромтгой арьсанд

Аарцтай маск: 2 цайны халбага тараг, 5гр алимны шүүс, нэг өндөгний шарыг 5гр камфорын тостой хольж хутгана. Ийм мэск арьсыг гайхалтай зөөлрүүлэх бөгөөд түүнийг 10-15 минут тавихад хангалттай.
Үхрийн нүд жимсээр хийсэн маск: Бяцалсан үхрийн нүдийг, цөцгийтэй (тараг, хоормогтой) хольж 10-15 минут хиртэй тавьсаны дараа хүйтэн усаар угааж авна. Ийм арчилгааг өдөр алгасалгүй, долоо хоног хийхэд арьс зөөлөрч, сэвх бүдгэрэн, арьс цайдаг.

Суларсан арьсанд

Зөгийн балтай маск: Нэгээс хоёр цайны халбага овъёсны гурилыг, жижиг халбага халаасан зөгийн бал, хөөсөртөл хутгасан өндөгний шартай холино. Зуурмагаа нүүр, хүзүүгээр түрхээд 20 минутын дараа хүйтэн усаар юмуу норгосон хөвөнгөөр зөөлөн арчина. Суларч, сульдсан арьсыг сунгаж чирэлгүй, зөөлөн дарж арчих ёстой.

Ердийн арьсанд

Алимны маск: Алимны шүүсийг, геркулес, бүлээн сүүтэй ижил хэмжээгээр холино. Бэлэн болсон зуурмагийн жимсний хүчлийг арьсанд шингээхийг хүсвэл маскийг аль болох удаан хугацаагаар /20-30 минут / тавиарай. Алимны маск арьсыг цайруулж, толийлгодог.

/banjig.net/

сайтапродвижениепродвижениевзлом страницы в одноклассниках форумаквалоо отзывыкредит малому бизнесу с нуля втб 24casino online dealer salaryindependent uk escort7 sultans online casinoVictorchandlerкилиманджаро снаряжениефитнес поречнаябанк михайловский онлайн заявка на кредитденьги в долг как бизнесгде сезон отдыха в маеденьги в долг в тольятти без банковденьги в кредит черниговсрочно нужны деньги в долг 15000certified document translation servicesПосуда в Питере по доступной ценесковороды с керамическим покрытием купитьналоговая социальная льгота 2015 украиназакон о милиции украины 2015позиция сайта в гуглеоформление и дизайн ванной комнатыконьюктевит у ребенкаred bull highest jump ever


Нүүр Хүзүүнийхээ Арьсаа Хэрхэн Арчлах Вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.