Амжилтанд хүрсэн, амжилттай яваа хүмүүсийн үг, үйлдэл жирийн хүнийхээс тэс ондоо байдаг. Тэд бусадтай ижил, ердийн зүйл хийж цаг хугацааг оромдоод, баллуурдаад байдаггүй.
- Тэд цагаа үр ашиггүй өнгөрөөхгүйн тулд өөрсдийн бодож буй зүйлээс авахуулаад хийж гүйцэтгэх зүйлүүдээ цаасан дээр жагсаан бичдэг.
- Эрүүл мэнддээ ихээхэн анхаарч, өөрт хэрэгцээт эм бэлдмэлүүдийг хэрэглэдэг.
- Багаасаа л биеэ дааж эхэлдэг.
- Тэд өөрсдийнхөө сул талыг хүлээн зөвшөөрцгөөдөг. Хэн ч аливаа зүйлийг төгс хийж гүйцэтгэж чадахгүй гэдгийг мэддэг учраас алдаа гаргасан ч өөрсдийгөө буруутгаж, газар доор ортлоо хямраад байдаггүй.
- Тэд хүссэнээрээ ажиллацгаадаг. Юу хийхийг хүснэ түүнийгээ л хийдэг.
- Ихэнх амжилтанд хүрсэн хүмүүс сургуулиа дундаас нь орхисон байдаг.
- Тэд чадварлаг хүмүүсээс байнга суралцдаг.
- Амжилтанд хүрсэн эмэгтэйчүүдийн хувьд эрт гэрлэж, их ажлын хажуугаар ажил төрөл, ар гэрээ зэрэг авч явдаг.
- Хэт их боловсролтой болох талаар нээх их яриад байдаггүй. Амжилтанд хүрсэн хүмүүс баялгийг хэрхэн бүтээх вэ гэдэг дээр анхаарлаа хандуулдаг. Хүүхдүүдээ ч мөн стандарт аргаар сургахыг хүсдэггүй.
- Тэдний дунд гэр бүлийн салалт бага байдаг. Хэдийгээр орчин үед гэр бүлийн салалт замаа алдсан ч ухаалаг, баян хүмүүсийн хувьд бол өөр. Салалт хүүхдийн ирээдүйг балладаг гэж үздэг учраас тэд амжилтын оргил өөд тэмүүлсэн тийм хүүхдүүдийг элэг бүтэн өсгөн хүмүүжүүлдэг.
- Тэд биеийн жингээ хянадаг бөгөөд таргалаад байдаггүй. Нэгэн эдийн засагчийн мэдээлснээр Америкийн хэт таргалалт нь баян, чинээлэг хүмүүст хамааралгүй гэнэ. Харин ч сайхан биетэй, царайлгууд мөнгийг их хийдэг болохыг тогтоосон байна.
- Тэдний толгойд асар их бодол эргэлддэг бөгөөд хүмүүс тэр санаануудыг нь хулгайлчихвий гэдгээс ер айдаггүй.
ЭХ СУРВАЛЖ:BIZNETWORK