Хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр хөхөө авахуулсан Анжелина Жолийн талаарх мэдээ олныг цочирдуулаад байгаа билээ.
Анжелина Жолийн турьхан биенээс гарамгүй зоримог шийдвэрт дэлхийн нэртэй урлаг соёл, нийгэм, улстөрийн зүтгэлтнүүд ч бахархаж, урам хайрлаж байгаагаа илэрхийлсэн.
Харин түүний нөхөр Брэд Питт энэ талаар ямар бодолтой байгааг хүн бүр мэдэхийг хүсч байгаа нь мэдээж. Брэд Питт эхнэрийнхээ санааг анхнаас нь л бүрэн дүүрэн дэмжиж, сэтгэлийн тэнхээ хайрласан гэнэ.
Тэрээр “Би бусдын адил Энжигийн сонголтыг үнэхээр баатарлаг зүйл гэж бодож байгаа. Түүнийг хорт хавдар тусах эрсдлээс ангижруулж өгч, асарч сувилсан эмнэлгийн бүх ажилтнуудад талархаж байгаагаа илэрхийлье.Тэр минь надтай болон үр хүүхдүүдтэйгээ урт удаан, аз жаргалтай амьдраасай гэж би бүхнээс илүү хүсч байна. Энэ өдөр манай гэр бүлийн хувьд хамгийн аз жаргалтай нь байх болно” хэмээсэн юм.
Брэд Энжид хайртай гэдгээ үгээр илэрхийлээд зогсохгүй үйлдлээрээ ч харуулжээ. Баталгаат эх сурвалжаас авсан мэдээгээр хагалгааны үеэр тэр эмнэлгээс огт гараагүй бөгөөд Анжелинаг мэс засалд ороод гарч ирсэний дараа хажуунаас нь холдоогүй гэнэ.
Source: tvmongolia