Anemone: Бидний ямар дуулдгийг сонсогчид мэдэрсэн байх

25-р суваг телевизийн “Making the band” шоунаас төрөн гарсан анхны хамтлаг бол “Аnemone” юм. Тэд саяхан өөрсдийн шинэхэн цомгоо хүлээн авчээ. Хаврын улиралд төрсөн яргуйжин хамтлаг маань энэ удаад мөн л хаврын улирлыг сонгон шинэ цомгоо гаргасан байна. Ингээд та бүхэнтэйгээ “Аnemone” хамтлагаа уулзуулъя.

 -Юуны өмнө манай сэтгүүлийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Шинэ цомгоо өлгийдөн авсан сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Жулиа: Баярлалаа. Бид нар цомгоо аваад удаагүй байна. Цомгийн өдөрлөг маань амжилттай болж өнгөрлөө. Сонсогчдынхоо гар дээр шинэ цомгоо хүргэсэндээ маш их баяртай байгаа. Манай хамтлаг хоёр жилийн хугацаанд хийсэн бүх уран бүтээлээ цомогтоо багтаасан.
-Халиунаа: Цомгийн ажилд маань маш олон дуучид уран бүтээлчид хамтарч ажилласан. Шинэ цомог маань Солонгос улсад хэвлэгдсэн. Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн сайхан уран бүтээл болсон.

-Жанна: Манай цомогт нийтдээ 9 дуу орсон байгаа. “Төрсөн өдрийн мэнд хүргэе ээжээ” дууны маань дан аялгуу нь мөн багтсан. Хүүхдүүд ээжийнхээ төрсөн өдрөөр дан аялгууг нь тавиад дуулах боломжтой гэсэн үг. Цомогт орсон дуунууд дээрээ Монголынхоо шилдэг уран бүтээлчидтэй хамтарч ажилласан. Бидний уран бүтээлд үргэлж тусалж дэмжиж явдаг ах, эгч нартаа баярлалаа гэдгээ илэрхийлье. Дуунуудын маань аяыг манай
Чулуунбат, Халиун продюсер болон Байдраг ах нар зохиодог. Харин үгийг нь ZZ, Нарангэрэл, Батзаяа, Мөнхбат гэсэн хүмүүс бичсэн. Цомгийн зураг авалтыг “Эрмүүн” фото агентлагтай хамтарч ажилласан. Гадна дизайны хувьд өнгөлөг гоё болсон.

-Шинэ цомгийн нэрийн талаар ярья. Яагаад ингэж нэрлэх болов?

-Жулиа: Манай хамтлаг хавар төрсөн хамтлаг. Мөн хаврын улиралд шинэ цомгоо гаргаж байна. Тийм болохоор “Anemone” гэдэг нэрээрээ нэрлэсэн.
-Жанна: Цомгийн маань “Mixx master”-аар Грэммийн шагналд өөрийнхөө уран бүтээлийг нэр дэвшүүлж байсан Сингапур улсын уран бүтээлч хийсэн. Энэ хүн болохоор Монголын томоохон хамтлагуудтай хамтарч ажиллаж ирсэн. Тэр хүнтэй хамтарч ажилласандаа маш их баяртай байгаа.
-Цэнгэлэн: Манай хамтлаг байгуулагдаад хоёр жил болж байна. Төрсөн өдрийн ой маань гуравдугаар сарын 10-нд болдог. Сая ойгоо угтчихаад анхныхаа цомгоо өлгийдөн аваад байна. Та бүхэн манай хамтлагийн шинэ цомгийг худалдаж аваарай гэж уриалмаар байна. Нэмж хэлэхэд шинэ цомог маань 15 мянган төгрөгөөр бүх салбар CD shop-уудаар худалдаалагдаж байгаа.


 -Танай хамтлагтай эн зэрэгцэхүйц хэд хэдэн хамтлаг дуучид төрөн гарч ирж байна. Тэднээс та нар яг юугаараа онцлог байж чадах вэ. Саяхан бас нэг шинэ дуугаараа бэлэг барилаа?

Жанна: Мэдээж хэрэг өрсөлдөгчгүй бол хамтлаг урагшаа явахгүй шүү дээ. Монголд маань шинэ залуу олон хамтлагууд гарч ирээсэй гэж хүсдэг. Уран бүтээлээрээ өрсөлдөгч байхыг хүсдэг. Сүүлд гарсан дуунууд маань “Anemone” хамтлагийн уран бүтээлийн эхлэл гэж гарч байгаа. Хүмүүст огтхон ч сонсогдоогүй дуунууд маань шинэ цомогт маань багтсан. Энэ зун хоёр дахь цомгийнхоо ажилд орно. Илүү их шинэлэг зүйлүүдийг гаргах болно.
Цэнгэлэн: Урлагийн хувьд мэдээж өрсөлдөгч байх. Бусад үед бол энгийн харьцаатай найзууд.
Жулиа: Яг өрсөлдөөд байхгүй. Сонсогчид маань аль хамтлагийн дууг сонгож сонсохоо мэддэг болохоор.
Халиунаа: Хамгийн гол нь хооронд нь өрсөлдүүлэхээсээ гадна төрөл жанраар нь ялгаж сураасай гэж боддог. Өөр өөр урсгал жанраар дуулдаг хамтлагууд шүү дээ. Манай хамтлагийн зүгээс хамгийн гол нь хүний сэтгэл зүрх рүү хандсан олон жилийн настай дуунуудыг хийхийг зорьдог. Продюсерууд маань ч энэ бүхнийг хийж чаддаг. Энэ утгаараа бусад хамтлагуудаас онцлогтой болов уу.

 -Уран бүтээлүүдээсээ алинд нь илүү дуртай вэ. Хамгийн хайртай уран бүтээл байгаа биз дээ?

-Жулиа: Бид бүх уран бүтээлдээ хайртай. Нэг чиглэлээр дуулдаг хүмүүс байж болно шүү дээ. Тийм болохоор нэгийг нь сонгох байсан. Бидний дуунууд төрөл төрлийнх байдаг учраас бүгдэд нь хайртай.
-Жанна: Дуучин Маргад-Эрдэнэтэй хамтарч хийсэн “Бэхэн цэнхэр өдрүүд” гээд дуу минь байгаа. Тэр дуу сурагч нас болон хөгжиж яваа үеийн дуу болохоор илүү дотно санагддаг. Мөн “Төрсөн өдрийн мэнд хүргэе ээжээ” дуу маань Монголд байхгүй дуу, бид энэ дуугаараа маш их бахархдаг.


-Мэдээж энэ дууг чинь хүмүүс дуулуулахыг их хүсдэг байх даа?

-Жулиа: Тэгэлгүй яахав ихэвчлэн ээжүүдийнхээ төрсөн өдрөөр дуулж өгдөг. Мөн хүмүүс дуулуулахыг их хүсдэг. Бид ч дуулж өгдөг.

-Олсон орлогоо юунд зарцуулдаг вэ. Танай хамтлаг нэг дууг хэдээр дуулдаг юм бэ?
-Цэнгэлэн: Энэ асуудлыг манай продюсер мэдэх байх. Мөнгө төгрөгтэй холбоотой асуудлуудыг продюсертай маань холбогдож шийддэг.
-Жанна: Хүмүүс ярьдаг шүү дээ. Эд нар олон газраар явж дуулдаг их мөнгө олдог байх гээд. Бидний олсон орлого маань хамтлагийн урын санд хандивлагддаг. Түүгээрээ
хамтлагийнхаа бүхий л уран бүтээлээ гаргахад зарцуулдаг. Уран бүтээлдээ хандуулдаг.
Жулиа: Ашиг олохоосоо илүү зарлага их байдаг л даа урлагийн хүмүүст. Бидэнтэй хамтарч ажилладаг олон уран бүтээлчид бас бий.
-Халиунаа: Тэгээд бас тодорхой хэмжээний цалин авна сар болгон.

-Уран бүтээлийн ярианаасаа түр хазайгаад хувь хувийнхаа амьдралын талаар яриач?

-Цэнгэлэн: Би ШУТИС-д Хөнгөн үйлдвэрийн менежментийн чиглэлээр төгсч байгаа. Одоо 22 настай. Ерөнхийдөө дуулах, бүжиглэх, ном унших сонирхолтой. Ойрдоо сургуулиа төгсөх гээд дипломынхоо ажилтай үлдсэн.

-Яагаад энэ мэргэжлийг сонгов?

-Цэнгэлэн: Би хоёрдугаар курсэд байхдаа тэмцээнд ороод шалгарсан. Өмнө нь дуулах сонирхолтой байсан учраас хамтлагтаа орсон. Цаашид ч энэ мэргэжлээрээ ажиллаж магадгүй.
-Жулиа: Миний хувьд МУИС-ын Гадаад хэл, соёлын сургуульд суралцдаг. Хоёрдугаар курсын оюутан. 19 настай.


-Ямар ямар хэл мэддэг вэ?
-Испани, Англи, Орос хэлээр сурдаг.

-Жулиа нэрнийхээ талаар яриач, яг юу гэсэн утгатай юм бэ?

-Жулиа: Миний жинхэнэ нэрийг Жулдыз гэдэг. Казакаар од гэсэн үг. Улаанбаатар хотод төрсөн.
Жанна: Би СУИС-ын эстрад дуулаачийн ангид сурдаг. Дуучин болохыг багаасаа мөрөөдөж ирсэн. Мөрөөдлийнхөө төлөө тэмцээд хүсэл зорилгынхоо төлөө нэгдээд явж байгаа. Хамтлагаа хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн тийм хамтлаг болгохыг мөрөөддөг. Чөлөөт цагаа хамтлагийнхаа охидуудтай өнгөрөөх дуртай. Кино үзэж, хоол идэх, гадуур зугаалах дуртай.

-“Ододтой бүжиглэе” шоунд сайн бүжиглэсэн шүү?

-Жанна: Баярлалаа. “Ододтой бүжиглэе” шоунд хамтлагаа төлөөлж орсон. Мэдээж залуу хүмүүс болохоор бүжиглэх ёстой. Хамтлагийнхаа нэрийг хойш нь татахгүйн тулд их хичээсэн. Тус шоунд ах, эгч нартайгаа хамт орсон нь нэр төрийн хэрэг, маш их баяртай байгаа.
-Халиунаа: Би СУИС-ын эстрад дуулаачийн ангид сурдаг. Энэ жил хоёрдугаар курс. Чөлөөт цагаа найзуудтайгаа хамт өнгөрөөх дуртай. 21 настай. Манай хамтлагийн хамгийн
отгон нь Жулиа. Манай Жулиа ажлаа маш сайн хийдэг.

-Найз залуучуудтай болцгоосон уу?
-Цэнгэлэн: Байгаа.
-Жулиа: Байхгүй ээ. Болох төлөвлөгөөгүй байна.
-Халиунаа: Байгаа
-Жанна: Байхгүй.

-Хамгийн ахны уран бүтээлээ хүмүүст хүргэж байсан үеийнхээ дурсамжуудаас яриач?

-Жулиа: Анх шоунд орж байхад бүх зүйл ил байсан. Өдөр болгон телевизээр гараад, юу хийж байгаа бүхэн нь телевизийн дэлгэцээр гардаг байсан. “Хаврын хайр” дуугаа дуулаад маш гоё байсан. Хавар төрөөд, хаврын тухай дуу гаргасан нь маш гоё санагдсан шүү.
-Халиунаа: Манай хамтлагт хаврын улирал их ээлтэй юм болов уу гэж боддог шүү. Хамгийн гоё нь анхныхаа цомгийг өлгийдөөд авчихлаа, магадгүй хоёр гурван жилийн дараа анхны тоглолтоо хийх ч юм билүү.

-Тоглолтын төлөвлөгөө гарсан уу?

-Сайн бэлтгэлээ хийж байгаад магадгүй дараа жилийн хавар тоглолтоо хийх байх.

-Дуучид ам барьж дуулах явдал сүүлийн үед ихэслээ. Танай хамтлагийн хувьд ам барьж дуулсан тохиолдол бий юу?

-Цэнгэлэн: Ам барьж дуулж болохгүй гэдгийг продюсерууд маань зөвлөдөг. Бид өдөр болгон UP MUSIC продакшн дээрээ хоолойны бэлтгэлээ хийдэг. Тоглолт болох гэж байгаа газрынх нь хөгжим хэрэгсэл нь чанарын шаардлага хангаж байгаа тохиолдолд амьдаараа дуулдаг. Ямар ч байсан амьдаар дуулахыг зорьдог.
-Жанна: Анх телевизийн шоу болж байх үед эхний зураг авалтан дээр ам барих тохиолдлууд гарч байсан. Гэхдээ одоо бол маш сайн бэлтгэл сургуулилтаа хийгээд ам барих байдлаас татгалзаж байгаа манай хамтлаг. Шинэ цомгийнхоо баяр дээр минь ямархуу дуулдгийг манай сонсогчид мэдэрсэн байх. Ам барьж дуулах тал дээр манай хамтлаг санал нийлдэггүй. Ам барихыг хэзээ ч хүсдэггүй. Тэгж дуулдаг хүмүүс багасаасай гэж хүсдэг.
-Халиунаа: Сайн бэлтгэлээ хийгээд дуулбал болохгүй зүйл байхгүй гэж боддог. Ер нь ам барихаас ичдэг.

-Цомгийн баярт чинь ямар хамтлаг, уран бүтээлчид оролцов?
-Цэнгэлэн: Mixx, Extacy, Рэппер Цэцэ, Ука эгч, Наагий ах, Женни эгч нар маань хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн.

-Анх шоунд оролцож байх хугацаанд чинь, эсвэл хамтлаг бүрдсэнээс хойш хөгжилтэй сонин содон зүйл та нарт тохиолдож байсан уу?

-Цэнгэлэн: Анх шоуны үеэр маш их загнуулдаг байсан. /инээв/
-Жулиа: Бид хэд чинь өдөр болгон бэлтгэлийн байранд байдаг байсан. Тэгээд нэг өдөр бөөнөөрөө нууцаар хонож байсан. Гэрийнхэндээ бэлтгэлээ хийгээд хононо гээд хэлчихсэн, тэгээд тэр оройноо тавуулаа хамт хоноод хамаг юмаа ярьсан даа.
-Халиунаа: Дараа нь телевизийнхэн болон гэрийнхэндээ баригдаад загнуулсан. /инээв/

-Гэр бүлийнх нь зүгээс та нарыг маш их дэмждэг биз дээ?

-Халиунаа: Тэгэлгүй яахав. Хичээл ном, сургууль, хамтлаг гээд заримдаа гэр орныхоо ажлаас хөндийрдөг. Тэр бүхэнд ар гэрийнхэн маань илүү их санаа тавьж тусалж дэмждэг.
-Жулиа: Гэхдээ бид дөрөв гэрээ цэвэрлээд, цаг зав гарвал нэг нэгнийдээ очоод хоол хийж иддэг.

-Ямар хоолонд илүү их дуртай вэ?
-Цэнгэлэн: Европ хоол болон Хятад, Солонгос хоолонд, мөн бяслагтай хоолонд илүү их дуртай. Бүх төрлийн хоол сайхан шүү.
-Жулиа: Ээжийнхээ хийсэн, охидуудынхаа хийсэн бүх төрлийн хоолонд дуртай. Ер нь бол гэрийн хоолонд дуртай. Гоё амттай бол бүгдээрээ сайхан.
-Халиунаа: Хуурганд дуртай. Дургүй хоол маань банштай цай.
-Жанна: Амттай бүхэн нугасгүй дээ. Амт л чухал шүү гол нь.

-Хэр их мөрөөдөмтгий вэ?
-Цэнгэлэн: Мөрөөднө. Бидний мөрөөдөл дуусашгүй. Бидний хувьд нэг мөрөөдөлтэй, энэ хамтлагийг илүү их амжилтанд хүргэх мөрөөдөлтэй. Эмгэн болтлоо хамт байхыг мөрөөддөг.
-Халиунаа:
Сая шинэ цомог маань гараад нэг мөрөөдөлдөө хүрлээ.
-Жулиа: Хүн мөрөөдөхөө зогсоовол амьдрал нь зогсдог. Тэгэхээр мөрөөдөх хэрэгтэй. Мөрөөдөл бол биелдэг.

-Танай хамтлагийнхан хувцаслалтандаа хэр анхаарал хандуулдаг вэ. Олны нүдэнд ил байдаг болохоор аль болох брэнд өмсөхийг хичээдэг үү, үгүй юу?

-Халиунаа: Заавал брэнд өмсөөд байхгүй. Хүн ер нь өөртөө таалагдах гэж хувцасладаг гэж боддог. Тийм байр сууринаас ханддаг.
-Жанна: Үнэхээр гоё хувцас байх юм бол авна шүү. Хааяа брэнд хувцас авдаг.
-Жулиа: Ер нь бол охидын шунал барагддаггүй шүү дээ. Шунаад аваад байдаг. /инээв/
-Цэнгэлэн: Хэтэвчнийхээ хэмжээгээр авна даа.

-Хамгийн анхны цалин ч юм уу, орлогоороо юу авч байв?

-Цэнгэлэн: Хамгийн анхны цалин сая, сая төгрөг авч байсан. Анхных байсан учраас мэдээж их цалин. Тэгээд гэртээ угаалгын машин авсан.
-Жулиа: Би тэр үед iphone авсан.
-Халиунаа: Гэрийнхэндээ тодорхой хэмжээний бэлэг авч өгсөн. Ширээ зассан.
-Жанна: Миний хувьд ойр зуурынхаа хэрэглээ болон бусад зүйлд хэрэглэсэн.

-Одоо бол цалингийн хэмжээ мэдээж өссөн байх тийм үү?

-Жанна: Өсөөгүй. Тэр үед цомог маань гараагүй байсан болоод тэр юм уу бид нарт нэг их мөнгө шаардлагагүй байсан. Одоо бол уран бүтээл хийхийн тулд маш их мөнгө хэрэгтэй. Тэр их мөнгийг маш сайн хөдөлмөрлөж олох ёстой. Ямар ч байсан ээж, аавынхаа хяналтаас гараагүй байгаа.

-Шинэ цомог гаргахад хэдий хэр мөнгө зарцуулав?

-Цэнгэлэн: Бид тодорхой хэмжээний сан бүрдүүлдэг тоглолтынхоо орлогоос. Мөн продакшнаас мөнгө гаргадаг. Тодорхой хэмжээний спонсор байгууллагууд бас байгаа.
-Жанна: Бусад хамтлаг, дуучдыг бодвол бид санхүүгийн болон бусад зүйл дээр асуудал гардаггүй. Манай продюсеруудын зүгээс бүгдийг зохицуулж өгдөг.

-Зуны дэлгэр цаг ирж байна. Сайхан амрах төлөвлөгөөтэй байна уу, ажиллах уу?

-Жулиа: Бидний хувьд амрахгүй. Дараачийн цомгийнхоо ажилд ханцуй шамлан орно. “Чамдаа дуулъя” гээд хайрын дууныхаа клипний зураг авалтыг хийгээд дахин үзэгч, сонсогч фэнүүдтэйгээ уулзана.

-Уншигчдад болон фэнүүддээ хандаж юу гэж хэлмээр байна?
-Цэнгэлэн: Залуу хүн залхуу биш хөдөлмөрч байх нь чухал. Хамгийн гол нь зорилготой, мөрөөдөх хэрэгтэй. Зорьсон бүхэндээ хүрэхийн тулд хичээх ёстой. Тэгсэн цагт юуг ч бүтээж чадна. Зоригтой, зорилготой сайхан амьдралын төлөө зүтгээрэй. Дээр нь нэмээд ээж, аавуудад хандаж хэлэхэд, хүүхдийг 4-12 насных нь хооронд өөрийнх нь сонирхсон бүх зүйлээр тоглуулж наадуулж, хичээллүүлэх ёстой. Тэр дундаас хүүхэд өөрийнхөө авьяасыг нээдэг гэсэн.
-Жулиа: Хүн өөрийнхөө хүссэн зүйлээ олоод мөрөөдлийнхөө дагуу амьдраасай гэж хүсч байна. Тэгээд манай шинэ цомгийг худалдаж аваарай.
-Халиунаа: Нийт төгсөгчдөдөө хандаад, мэргэжлээ зөв сонгоод, шалгалтаа амжилттай өгцгөөгөөд, авьяасаа олж нээгээд хүссэн сургуульдаа ороод амжилттай сураарай гэж хэлье.
-Жанна: Дуу хөгжмийг илүү их сонсож сонирхоорой. Бусдын хэлсэн үгийг ойлгохгүй бол дуунаас түүний утгыг олж мэднэ шүү. Хүн ганц л амьдарна гэдэг. Хүний хүсэл зорилгоор бус, өөрийнхөө эрхээр, эрх дураараа байвал гоё байх болов уу. Ганцхан амьдрахдаа харамсахгүй амьдрах хэрэгтэй. Ганц амьдарна гэхээр буруугаар ойлгож, буруу зүйл рүү чиглэж болохгүй. Мөн биднийг таньдаг болон тусалж дэмждэг хүмүүстээ бүгдэд нь баярлаж талархсанаа энэ дашрамд илэрхийлье.

-Бидний урилгыг хүлээн авч манай сэтгүүлд сонирхолтой яриа өрнүүлсэн та бүхэндээ баярлалаа. Цаашдын чинь уран бүтээлүүдэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: Хүүхдийн нэвтэрхий толь сэтгүүлоптимизация поиска сайтааквалоо отзывыdubai escort asianзайм от частного лица под расписку одессавзять кредитку в банке михайловскийденьги в долг с доставкой на домкак получить кредитку в дельта банкеденьги в долг от частного лица астраханьпродвижения сайта в поисковикахпродвижение сайта по трафику в москве


Anemone: Бидний ямар дуулдгийг сонсогчид мэдэрсэн байх
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Нэр: zochin Огноо: 2 February 2015 Reply

Janna julia 2ni bainga naaldaastai bhiin

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex