Монголын тэргүүн баячуудын нэг “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр тун удахгүй нижгэр хурим хийхээр болжээ. Өмнө монголын нэрд гарсан сайхан бүсгүйчүүдтэй ээлж дараалан нэр холбогдож байсан тэрбээр, топ модель Д.Пүрэвсүрэнгээс салмагцаа ард түмний мисс гэгддэг Ариунцэцэгийг загварын тайзнаас нь буулгаж, гэрийн эзэгтэй болгосон.
Хосууд Хайрмаа гэх хөөрхөн охинтой ч өнөөдрийг хүртэл албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Тэгвэл энэ удаа Мянгаа захирал шинэхэн амрагтайгаа тун удахгүй нүсэр хурим хийхээр шийдсэн гэнэ шүү. Түүний сонголт 20 настай цэл залуухан бүсгүй.
Ц.Мянганбаяр өөрийнхөө хуриманд зориулж бүх зүйлийг дээд зэргийн тансаг байхаар төлөвлөсөн бөгөөд бэл бэнчингээ гайхуулсан нүсэр зүйл сэдээд байгаа гэнэ лээ.
ЭХ СУРВАЛЖ: FACTNEWS.MN