УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өчигдөр Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт суларч байгаа болон уг хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагтай гэсэн санал, шүүмжлэл сүүлийн үед гарч байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. Хууль хэрэгжиж эхэлснээр үр дүнгээ өгч, сургуулийн насныхны хэрэглээ багассан гэнэ. Гэвч иргэдийн дунд хуулийн талаарх зарим буруу ойлголт байгааг тайлбарласан юм.
Тухайлбал, хөдөө хээр, байр болон албан байгуулагын гаднах талбайд тамхи татахыг хориглоогүй аж. Мөн сургууль, цэцэрлэгийн орчинд тамхи татахгүй гэдэг нь хашаанаас 50 метр хүртэлх зайг хамраагүйг хэллээ. Сүүлийн үед Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэх яриа гарч байгаа нь тамхи үйлдвэрлэгчдийн лобби гэдгийг хууль санаачлагч хэлсэн юм.
Тамхи үйлдвэрлэгчдийн лоббигоор тодорхой бүлэглэл сууль санаачлагчид руу дайрч, уулзаж байгааг нь я тэрбээр нуусангүй. Гэхдээ тамхи үйлдвэрлэгчдийн лоббид өртөхгүй гэдгээ тэрбээр мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төлөвлөгөөгүй байгаа аж.
Эх сурвалж: Өдрийн сонин