Дуучин Женнифер Лопез болон Питбулл нарын “Get on the floor” хэмээх дуу нь дэлхий дахиныг байлдан дагуулж байсан бол үүнийхээ дараа “Dance again” хэмээх дууг цуврал болгон гаргаж байсан. Харин өдгөө тэд дахин хамтарч “Live It Up” хэмээх дуу бүтээж дүрсжүүлсэн байна. 43 настай уран бүтээлч JLO-ийн найз залуу Каспер Смарт бүжиг дэглээчээр ажилласан нь олны сонирхлыг ихэд татаж байна. Тэдний хамтарч гаргасан дуу бүхэн нь хит болдог уламжлал энэ удаад хэрхэх бол?