FILA-гаас эмэгтэй бөхчүүдийн дэлхийн чансааг баасан гарагт зарлахад 67 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа дэлхийн чансааг тэргүүлсэн байна.
Чөлөөт, сонгомол бөхчүүдийн чансааг тогтоох үнэлгээнд зарим нэг өө сэв байгаа ч нэг олзуурхууштай нь дэлхийн шилдэг 70 эмэгтэй бөхийн дунд Монголын таван бүсгүй багтжээ. Уг чансаагаар О.Насанбурмаагаас гадна гавьяат С.Батцэцэг 63 кг-д тавд, О.Бурмаа 72 кг-д зургаад, Т.Мөнхтуяа 59 кг-д зургаад, С.Бямбацэрэн 55 кг-д долдугаарт тус тус бичигджээ.
Монголын эмэгтэй бөхчүүдийн энэ амжилт нь манай эрэгтэй бөхчүүдээс хавьгүй илүү амжилт үзүүлсээр байгаа энэ чансаа нотоллоо.
Д.Өлзий
MONTSAME