Америкийн Төрийн зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Женнифер Псаки 16-ны өдөр Японы Осака хотын дарга Тору Хашимотогийн “цэрэг цэнгүүлэгч бүсгүй”-н тухай яриаг хатуу зэмлэн буруушааж, Япон цаашид хөрш орнуудтайгаа түүхээс улбаатай асуудлаа шийдвэрлэхийг шаардсан байна.
Женнифер Псаки хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хашимотогийн яриа “дур зоргоороо бөгөөд хилэгнэл төрүүлж байна” гэжээ. Америк улс өмнө нь мэдэгдэл гаргахдаа, Япон улс тухайн үед эмэгтэйчүүдийг цэнгүүлэгч болгосон ажиллагаа нь “хүмүүсийг ихэд хилэгнүүлж”, “их цар хүрээнд” хүний эрхэнд халсан үйл ажиллагаа болсон юм гэж байсан.
Женнифер Псаки хэлэхдээ, Америк улс хохирогсдыг “чин сэтгэлээсээ гүнээ өрөвдөж” байна. Япон цаашид хөрш орнуудтайгаа “цэрэг цэнгүүлэгч бүсгүй” болон түүхээс улбаатай бусад асуудлаа шийдвэрлэж “урагш хөгжих харилцааг”-г бий болгохыг хүсэж байна гэжээ.
\Навч орчуулав\