Мөнгө хөрөнгөнөөс илүүтэйгээр үнэ цэнэтэйд тооцох цорын ганц зүйл бол чин сэтгэл, хайр, гэр бүл, хүүхэд юм

Гэр бүл судлаач, хуульч Лувсанпунцагийн Нарантуяа:

Бид өөрсдийн биеийг гэр бүлдээ олж, хөгжүүлж хэмээнэ бусдын төлөөх амьдралд зориулах боломжоо нээж, үр хүүхэд, хань ижил, өвөг дээдэс, хамт олон түүнчлэн Үндэс нэгт монгол зон, ертөнцийн тив дэлхийн хүн зонтой харилцан шүтэлцээтэй гэдгээ мэдэрч хүний хөгжлийн түүхийг бүтээгчид болох жамтай.

Үр тогтолтыг хосууд хайр энхрийлэл болоод чин сэтгэлийн угаас хүүхэдтэй болохыг хүссэн хүсэл, сонирхол дээр суурилан үйлдэх нь зүйтэй байдаг. Эхнэр нөхөр бие биедээ хэр их хайр, хүндэтгэл, ханамж эдлүүлнэ төдий хирээр бие бялдар сайтай, эрүүл амьдрах эрчим хүч сайтай хүүхэд бүрэлдэн тогтдог. Сонгодог байрлалаар хосууд бэлгийн харилцааг үйлдэхэд үр тогтох магадлал хамгийн өндөр гэж үздэг. Бэлгийн харилцааны дараа эмэгтэй нь 30 минутаас нэг цаг орчим босолгүй тайван хэвтэж, үр тогтох үйл явцыг бүрдүулж өгөх, үүний дараа хоёул угаалга үйлдэнэ. Тамир тэнхээгээ сэлгэн, амтат идээ ундааг зооглодог.

Харин үр тогтолтыг айдас хүйдэс, уур бухимдал, нууцлан айсан сэтгэл, таагүй нөхцөлд үйлдэж хэрхэвч болохгүй. Мөн хэтэртлээ идсэн, эс бөгөөс ходоод хоосон, давсаг чинэрсэн, согтуу хөлчүүдээ гэх мэт өөрт таагүй, сэтгэл тогтворгүй хүчээр хөөргөсөн нөхцлүүдэд хэн хэндээ хайр энхрийлэл дүүрэн өгч чадахгүй нь ойлгомжтой тул бэлгийн харилцааг хойшлуулах нь зүйтэй.

Эр бэлгийн эсийн ялгаралтыг нэмэгдүүлэхийн тухайд амтлаг, хүчиллэг, давсархаг, идээ ундааг эрхэмлүүштэй. Эм бэлгийн эсийг багасгахад хурц гашуун, аргуун ундааг түлхүү хэрэглэж, хэсэг хугацаагаар мацаг барих нь чухал гэж эртний гүн ухаанд тэмдэглэсэн байна. Үүнээс гадна бэлгийн харилцааны үед нөхөр нь эхнэрээ илүү энхрийлж, өөрийн таашаалаас илүүтэйгээр түүний дурыг хүргэн хайрлаж өгвөл охинтой болдог, нөхрөө их энхрийлж, хайрлаж өгвөл хүүтэй болно гэдэг.

Эхнэр нөхөр хоёрыг хайрын харилцаанаас илүүтэйгээр тэдний дундаас төрсөн үр хүүхэд гагнаж, гавладаг. Хүмүүн бидний гэр бүл үүсгэн, хайраар бялхан амьдарсны гавьяа болж үр хүүхдүүд минь л эцэст нь үлдэнэ. Иймээс мөнгө, хөрөнгөнөөс илүүтэйгээр үнэ цэнэтэйд тооцох цорын ганц зүйл бол чин сэтгэл, хайр, гэр бүл, хүүхэд юм.

Хосууд бэлгийн харилцаа үүсгэн харилцан хүслэнт байж, улам бүр утга төгөлдөр болгон баяжуулах нь хүний амьдралын эдлүүштэй жам ёсны жаргал болой.

Зөв буруу мэдээлэлийг ялгах чадвартай хүмүүсийг бид соёлтой хүн гэдэг. Энэ нь зүгээр нэг зан суртахууны юмуу, нялуун занг хэлж байгаа юм бишээ. Ухаарсан, танин мэдсэн, ухамсарт хүнийг хэлж байгаа юм. Мэдээлэл авснаар бид эхлээд өөртөө үлдээхийг шүүж тунгаадаг. Дархлаа, шүүлтүүртэй хүнийг хүн болжээ, сонссон болгондоо итгэж, айж, түгшдэг, баясаж хөөрдөг, даган дуурайдаг шүүлтүүргүй хүнийг дархлаагүй, мунхаг, бүдүүлэг, сул дорой гэж дүгнэдэг.

Хүмүүс бүдүүлэг орчны материаллаг хуулиудыг батлаад, судлаад, маргалдаад цаг алдаад байхаас биш нарийн биений тэжээл болсон оюун санааны, байгалийн, жам ёсны бичигддэггүй хуулийг хэлэлцэх нь, сурталчилах нь маш ховор үзэгдэл болоод байна. Тэгэхээр бидний өдөр тутам амьдарч байгаа нийгэм болоод гэрийн орчин зөвхөн гадаад, өнгөцхөн, материаллаг бүдүүлэг хүсэл, соёл дээр тэжээгдэж байгаа болж байна.

Оюун санаанд нөлөөлөх дотоод, нарийн хүч бол асар их эрчимтэй байдаг гэдгийг сүүлийн арваад жил хүн бүр л ярьж хэлэлцэж байна. Хүний оюун санааны өөрчлөлтийг даган нарийн материаллаг бие өөрчлөлтөнд орж тэр даруй бүдүүлэг, мунхаг материаллаг махан биед өөрчлөлт нэвтэрдэг. Энэ ертөнцөд хэн ч үхлээс болон хөгширөлтөөс, өвчнөөс мултарч чадахгүй байгаа. Түүнийг судлаад ч тайлж чадахгүй байгаа. Бүх харилцаа холбоо, хайрлах сэтгэл мэт нь цаг зуурынх байдаг. Ялангуяа хайр гэдэг нь тодорхой хугацаагаар жаргал мэт байвч ухаарч, гэгээрч чадаагүй хүнд мөдхөн зовлон, гай, уй гашуу болж хувирдаг. Дахин хайрлах, хайрлуулахын эрэлд хүргэдэг нь нууц биш. Бид ном уншиж, телевизор үзэхдээ хүмүүсийн харилцааг сонирхож, өөрсдөө ийм харилцаанд орохыг л хүсч байдаг. Мөн тэр харилцаагаа удаан хугацаанд үргэлжлээсэй гэж хүсэж мөрөөддөг. Гэвч амьдрал дээр удаан үргэлжлэх гайхамшигт харилцаа маш ховор байдаг.

Цаг зуурын шинж чанар болоод материаллаг хүчний үйлчлэл нь 4 үе шатыг дамждаг. Өлсөх, ханах, хэт ханах, дур гутах гэсэн үе шаттай. Гэр бүлийн хосууд харилцаагаа материаллаг шинжтэй байлгадаг бол эцэст нь үнэгүй гутамшигт харилцаа болох нь гарцаагүй. Аливааг хайрлах нь материаллаг л бол энэ 4 үе шатыг дамжаад үнэ цэнэгүй хэрэггүй, залхаасан хэрэг болж хувирдаг. Тэгвэл хагдарч хуучирдаггуй, өсөн дэгждэг мөнхийн зүйл байна уу? гэсэн бодол төрж байгаа байх л даа.

Бидний ханиа жинхэнээсээ хүчтэй, хоёргүй сэтгэлээр, төвлөрч хайрлаад, энэ хайраа өдөр бүр өөрсдөө тэтгэн хөгжүүлэээд, илүү баялаг сэтгэлээр чимж чадвал үхэхдээ амар амгалан нүгэлгүй байх болно. Бидний сэтгэлээс өндөрт тавьдаг брэнд хувцас, тансаг эд хөрөнгө, машин, орон гэр түүнчлэн албан тушаал, өөрийн гоо биеийг хүртэл орхиход л хүрдэг гэдгээ үргэлж санаарай.

Ингээд бидний энэ материаллаг орчинд гэр бүлийн харилцааг хэрхэн оюунлаг, оюун санааны шинжтэй болгох вэ? Орчин үед бүх насаараа, чин сэтгэлээсээ найзалсан хүмүүсийг олохоос, олон найз сольсон хувирамтгай хүнийг олох нь илүү хялбар болсон билээ.

Ихэнх хүмүүс анхандаа авсанд ортлоо л найзууд явна гэх боловч өөрийн сэтгэлд нийцэхгүй л бол зан авир тохирсонгүй гэх мэтээр аль болох гүн утгатай тайлбар хэлээд салцгаадаг. Гэр бүлийн хосууд ч мөн адилхан. Орчин цагт гэр бүл салалт дахин гэрлэлт асар ихэсч байгаа нь туйлын хувиршгүй сэтгэл, мэдээлэл, ухамсар үгүй болсонтой холбоотой. Харин энэ хувиршгүй сэтгэлийг алтаар орлуулж, жаахан ч атугай уужрах нь элбэг болсон.

Тэр ч бүү хэл гэр бүл болох хэрэггүй, ханьдаа монжуулна гэх. Тэгснээс дуртай хүнтэйгээ, дуртай үедээ амьдраад л салаад л байсан нь илүү амар гэх болжээ. Огт танихгүй хүмүүс бие биенээ хармагцаа дурлаж, харахгүй болмогцоо мартдаг. Ийм амьдралыг нохой, муур, гахайны амьдрал гэж хэлдэг л дээ. Гэтэл хүн анхнаасаа өндөр соёлт амьтан байж адгууснаас ялгагдаж байсан биш гэж үү. Соёлтой гэдэг нь мэдлэгтэй л гэсэн үг. Мэдэхийн төлөө цаг хугацааг өнгөрүүлэхгүй бол адгуус лугаа адил болчихно гэж залуус ер айхгүй байна.

Маш ихээр, туйлын хайрлаж чаддаг хүнийг элдэв эрдэмд сургах гэж цаг барах шаардлагагүй байдаг. Учир нь зөв үйлдлүүд хайраас л жам ёсоороо урган гарч байдаг. Үүнийг ёс суртахуун гэдэг. Харилцааны ёс суртхууныг гэрт эцэг эх хоёр заадаг, Энэ нь цаг зуурын харилцааны занганд орохгүйн тулд, өөрсдийн хайрыг үзэн ядалт болгон эвдэхгүйн тулд хэрэгтэй зүйл юм. Материаллаг сэтгэлгээг дээдэлсэн харилцаа нь хамт хайрлаж байсан ханьдаа үзэн ядаж байна, хардаж байна, доромжилсон ч яадаг юм, чи үхээсэй гэж жинхэнээсээ хүсэж эхэлдэг адгийн муу ёрыг үүсгэдэг. Тиймээ олон зуун эхнэр нөхрүүд бие биенээ үхээд өгөөсэй гэж үзэн яддаг нь үнэн юм шүү. Тэд нэгэн цагт зүү орох зайгүй хайрлаж байсан. Харилцааны соёлд балчир байхаас суралцаж, нарийн биений хөгжлийг дээдэлснээр дээрх байдлаас өөрийгөө гэр бүлээ аварна. Багадаа хайрлаж байсан эцэг эхээ бид одоо хэрхэн хайрлаж, хүндэтгэж, биширч байгаа билээ дээ? Төрүүлж, өсгөсөнийх нь төлөө зандрахгүй, хэдэрлэхгүй, элгэмсүү зөөлөн, өгөөмөр харилцаж болноо доо? Одоо зөвхөн өгөө авааны, хэрэглээний, ивээн тэтгэгчийн ихэмсэг харилцаа л үлджээ хөөрхий.

Яг одоо энэ нийтлэлийг бидний дунд энэ бүхэн шал дэмий зүйл. Одоо үед энэ бүхэн боломжгүй зүйл гэж бодож уншсан хүн байж л байгаа. Энэ бол мэдлэггүй бүдүүлэг байгаагийн илрэл шүү. Гэтэл хэн нэг нь өөртөө болоод хайрт ханьдаа туслах хэрэгтэй юм байна шүү дээ гэж бодож байгаа ч юм билүү? Тиймээ та л өөртөө туслах хэрэгтэй дээ. Өөр хэн ч надад туслаж чадахгүйг өнгөрсөн түүх гэрчилж байна.

Гэр бүл болно гэдэг нь зүгээр нэг хүслээ хангаад мэдрэх жаргал, зовлон биш бөгөөд харин оюун санаагаа хөгжүүлэхэд харилцан бие биедээ тусална гэсэн үг. Гэр бүл бол бие биедээ хүлээх үүрэг хариуцлага мөн. Гэр бүлд үүссэн хүүхдүүд нь бидний ирээдүйн мөнхийн амьдрал юм. Хүмүүс ирээдүйгээ бодохгүй зөвхөн өнөөдрөө бодон амьдарсны уршиг нь хөгшрөх насанд ихээр илэрдэг. Одоогийн хөгшдийг харцгаая л даа. Нэг л тиймхэн гадуурхагдаж, хаягдсан байдалтай харагддаг биз дээ? Яагаад гэвэл тэд биднийг жаахан байхад, хүүхэд үед мөн бидний адил ирээдүйдээ санаа тавилгүй амьдарцгаасан бөгөөд үүнийхээ шагналыг авч байгаа нь тэр юм. Хүн амьтны түвшинд хүртлээ доошилсон цагтаа оюун санааны түвшингийн үүргээ мартдаг бөгөөд эхнэрээ мэдрэхүйн таашаал авах хэрэгсэл болгон харж эхэлдэг. Энэ үед эхнэрийн шинж чанарыг тодорхойлох гол шалгуур нь гоо үзэсгэлэн, сайхан царай болдог. Тэгээд ч эхнэр нь нөхрийнхөө таашаалыг өгч чадахгүй болмогц салах хэрэгтэй болцгоодог. Үнэндээ материаллаг ертөнцөд хайрын тухай ярих ч боломжгүй болж байна. Гэр бүлийн соёл гэдэг нь өндөр дээд үзэл санааг өөртөө хэрэгжүүлнэ гэсэн утгыг шингээсэн байдаг. ” Мөнгө, эд баялаг хүнийг бэртэгчин болгож, өндөр дээд үзэл санаа мэдлэг бэртэгчинг хүн болгодог”

Хайраар бид “хүслэнт хүмүүжил”, “соёлт харилцаа”, “ёс суртахуун”-ыг авдаг. Туйлын үнэнч хайрын харилцааг хүн бүр гэртээ дээдлэн оройдоо залья.

ЭХ СУРВАЛЖ:ХҮМҮҮС

topodinаквалоо ценыescorts girlбыстрый займ в читекак долго делают кредитную карту альфа банкденьги в долг ишимзденек вагнер африканское сафаритуры турци¤ майбиметаллические радиаторы отопления ценасколько воды в человеке


Мөнгө хөрөнгөнөөс илүүтэйгээр үнэ цэнэтэйд тооцох цорын ганц зүйл бол чин сэтгэл, хайр, гэр бүл, хүүхэд юм
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex