“САЙН” хуулиар “САЙН” сонгууль дэглэхнээ

Зиак юу юугүй бороошихнээ гэдэг шиг юу юугүй өнөөх сонгуулийн сурталчилгаа маань эхлэх гэж байна. Монгол улсын төрийн тэргүүнийг сонгох энэ хүндтэй үүрэг нийт ард түмний гарт байдаг билээ. Ард түмэнд яг ямар хүн хэрэгтэй байна тэр хүн сонгогдох ёстой байдаг. Түүнд нь зориулаад намууд өөрийн хүнийг “сойдог”. Тэгээд л бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэрүүлч яриачдын уруул, хашаа байшингийн булан тохой, хамаг түмний гар, нүдэн дээгүүр элдэв төрлийн магтаалууд эрээлжлэн урсаж өгнө шүү дээ.

Тэгэхдээ мэдээж өөрийнхөө морийг “баян ходоод” болоосой гэх уяач байхгүй тул бүгд л наашаа харж өөрийн хүнээ магтаж, цаашаа харан хүний хүнийг муулж ард түмний сонголтыг өөрийн талд татах гэж үйлээ үзэж, үхэр буугаа цэнэглэнэ.

Энэ дундаас үнэн зөвийг нь олж үнэхээр сайныг нь сонгох нь ард түмэнд үнэн бэрхшээлтэй болох тул бусад “намын бус” хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн “тэс өөр өнцөгөөс” харсан мэдээллийг ч “хачир” болгон сонирхож өөрийн сонголтоо зүглүүлдэг.

Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэхээр танд вэб сайтууд, ТВ, радио, сонин, сэтгүүл гэх мэт сувгууд санаанд чинь орж байгаа биз дээ. Гэтэл энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг та “САЙТ болон СОНИН”-гоос харах эрхгүй боллоо.

Уг нь бид хэвлэлийн эрх чөлөөг тунхагласан, ардчилсан Монгол улсад сэтгүүлч мэргэжилтэй ерөнхийлөгчөөр удирдуулан амьдарч байгаа. Байгаа л гэж бодож байлаа шүү дээ. Тэгсэн энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ийм сайхан “үл ялгаварлан гадуурахсан” ард түмний “мэдээлэл авах эрхийг дээдэлсэн” өөрчлөлтийг тусгасан байна. Уг нь 2012 оны 12-р сард баталсан шинэчилсэн найруулгын “33-р зүйл: Сонгуулийн сурталчилгаа” гэсэн хэсэгт

33.2.Нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг дэмжин сурталчлах зэрэг сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна:
33.2.1.сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод хүргэх;
33.2.2.гудамж талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;
33.2.3.нам, хамтарсан намууд өөрийн бэлгэдэл болсон тугийг гудамж талбайд байрлуулах;
33.2.4.сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;
33.2.5.ухуулах байр ажиллуулах;
33.2.6.радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;
33.2.7.цахим хуудас, олон нийтэд зориулсан мессеж ашиглах. гээд тусгачихсан байх. Тэгсэн мөртлөө намууд нь болохоор сонин, сайтуудтай хамтран ажиллахгүй хууль зөрчсөн болно гээд гэдийцгээх. Учир нь уг хуулийн 40,1-д Цахим хуудас гэдгийг тайлбарлахдаа: Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаандаа зориулж өөрийн нэг цахим хуудас ажиллуулах… гэсэн байгаа юм.

Эрх баригч ингэдэг тэгдэг бла бла, хуулийг хармаандаа хийцэн болиорой энэ тэр гээд шуугиад байдаг өнөөх сөрөг хүчнүүд ч “нэг талдаа багтсан” байгаа нь хачирхалтай. Энэ үйлдлийг мэдсээр байж эсэргүүцэхгүй байгаа нь өөрөө “эс үйлдэл” болж байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ намууд чинь үгсэн тохироод хэвлэл мэдээллийн томоохон салбар болон дэлхий нийтэд зөвшөөрөгдсөн цахим сэтгүүлзүй, сониныхныг гадуурхаад байгаа юм бишүү Магнай даргаа.

Ухаандаа онцгой байдал зарласан хэд хоногт ард түмэн ганц ТВ үзээд түүгээр гарсан мэдээллийг л үнэн хэмээн итгэж суусан цаг үетэй агаар нэгэн болох юмдагаа. Намуудын дэглэн тавьсан сайхан сайхан нэвтрүүлгүүдийг шимтэн үзэж, түүнээс авсан ухаарал, уяралдаан хөглөгдөн тэдний дэглэсэн бүжгийг л хатирч байх ёстой юм шиг байна.

Чөлөөт сэтгүүл зүйн төлөөлөл болон хөгжиж байгаа сайтууд, блогчид хэн нэгэн нэр дэвшигчийг магтаж ч болохгүй, муулж ч болохгүй ер нь дүгнэлт ч хийх эрхгүй болчихоод байна. Энэ хуулиас харахад. Магадгүй энэ мэт үйлдэл хийн олон нийтэд толилуулах аваас “эрхийг нь хаана, эзнийг нь шүүнэ, тусгай зөвшөөрлийг нь хураана, тусгайлан блоклоно” гээд айхтар айхтар мэхнүүдээ хэрэглэх юм байлгүй дээ.

Залуу үе цахим ертөнцөөс л мэдээллээ авч, цахим ертөнцийн хандлагаар хөглөгдөж байна. Хажууд нь суугаад, үлгэрлээд явах тулхтай настнууд ховордсон энэ цагт олон нийтийн хандлага ямар үйлдлийг сайшааж, ямар үйлдлийг буруушааж байна, ямар зүйлийг дэмжиж, ямар зүйлийг эсэргүүцэж байгаагаас нийгмийн харилцаанаас олж авдаг “төлөвшил”-өө авч байгаа энэ цагт ийнхүү залуу үеийн гол “мэдээллийн цөм”-ийг ялгаварлан сонгуулийн талаар дуугарах эрхийг нь хааж байгаа нь үнэхээр байж боломгүй санагдаж байна.

“Сайн хууль”-ийн дор “сайн сонгууль” дэглэх гэсэн юм биз дээ. Гол нь бүх намууд энэ тал дээр нэг байр суурьтай байгаа нь бүүр ч хошин санагдаад байгааг дахин сануулая. Цахим сэтгүүлч бидний хувьд бүх өнцөгөөс харсан нийтлэлүүдээ бичиж ард түмний сонголтоо хийхэд нь туслахаа журамт үүрэг гэж үзэж байгаа тул энэ мэт “хөвөнд боосон чулуу”-г эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгмээр байна.

Нийтлэлч: Анжигай.Г

Three-Wise-Monkeys-wild-animals-3311014-1024-768раскруткачехлы для айпада 5dubai escorts dubaiденьги в долг 1000000 рублейальфа банк кредитная карта измененияденьги в долг 15000кредитные карты дельта банк украинасафари в кении и танзаниидизайн небольшой ванной комнаты с душевой кабинойобщее количество кишечной палочки


“САЙН” хуулиар “САЙН” сонгууль дэглэхнээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.