Жил бүрийн тавдугаар сард зохиогддог дэлхийн хамгийн нэр хүндтэй, өргөн цар хүрээтэй Каннын 66 дахь удаагийн кино наадам эхлээд буй.
Тус наадмыг дэлхийн шилдгүүдээр нээдэг байсан боловч энэ жил Америкт хэдийнээ нээлтээ хийсэн “Аугаа Гэтсби” киногоор нээсэн байна. Энэхүү наадамд 20 ширхэг “Дал модны алтан мөчир” шагналын төлөө бүрэн хэмжээний 52 кино бүтээл өрсөлдөх юм байна.
Наадмын гол шагнал болох Канн хотын сүлд тэмдгээс үүдэлтэй алтан далдуу модны мөчир нь кино урлагийн талбар дахь хамгийн том шагнал болдог. Энэ жилийн наадмын зурагт хуудсыг 1958 онд хамгийн анх Каннын шагналыг хүртэж, тэр жилдээ гэрлэж байсан Пол Ньюман, Жоанн Вудворд нар чимсэн байна. Энэ зурагт хуудас нь “Орчин үеийн гэгээлэг хосуудын дүр төрх”-ийг илэрхийлнэ гэж зохион байгуулагчид нь үзэж байгаа аж. Каннын кино наадам энэ сарын 26-нд дуусна.