Хоололт : » Генийн өөрчлөлттэй хүнс ямар ч аюулгүй гэдэг нь худлаа

Оросын Санкт-Петербург хотноо Невагийн олон улс­­­­­ын эколо­гийн VI конг­ресс бол­­­­­­­­­лоо. Тус конгресс “Экологийн соёл-экологийн асууд­­­­лыг шийд­­вэрлэх үндэс” сэ­дэв­­­тэйгээр­ зо­хиогд­сон аж. Конг­рессийн үеэр Оросын хэрэг­лэгчдийн хяналт шал­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­гал­­­­­­­­т­ын газр­ын дар­га Геннадий Онищенко “Ге­нийн өөр­ч­­­­лөлт­­тэй хүнс­­гүйгээр дэл­­­­­­­­­­­­­­­­­хийн хүн амыг хоол хүн­сээр хангах боломжгүй” гэж мэдэгд­жээ. Өдгөө цагт но­гоон эдийн за­саг, органик бүтээг­дэхүүн үгүй болсон гэнэ. Хэдийгээр хүн төрөлх­төн генийн өөрчлөлт­тэй хоол хүнс хэрэглэж байгаа ч дэлхий дахинаа нэг тэрбум хүн өлсгөлөнд нэрвэг­дээд байна.

Гэтэл үүнтэй зэрэгцээд генийн өөрчлөлттэй хүнсний судлаач асан, Канадын эр­дэмтэн Тьерри Врейн ийм бү­­тээгдэхүүний аюулын талаар олонд дэлгэжээ. Үүнийг та бүхэнд хүргэж байна.

“Би хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухааны ажилтнаар олон жил ажил­лаж байгаад 10 жилийн өмнө тэтгэвэртээ гарсан. Хүрээлэн­­гийнхээ даалгавр­аар олон нийтэд хандаж, ген­ийн өөрчлөлттэй үр тариа, хүнс­ний бүтээгдэхүүн ямар ч аюулгүй гэж мэдэгддэг байлаа. Гэтэл Европ, Орос зэрэг бусад улс оронд явуул­сан ихэнх судалгаанд ге­нийн өөрчлөлттэй үр тариа, шар буурцаг зэрэг хүнс лабораторийн огот­но, харх­нуудад сөргөөр нөлөөл­дөг болох­­ыг илрүүл­сэн. Би хийж буй ажилдаа дуртай байсан гэж хэлэхгүй ээ. Гэхдээ л техникийн дэв­шил, шинжлэх ухааны ололт амжилтын талд зогсдог байснаа хү­лээнэ. Харин сүүлийн 10 жилд би өөрийн байр суур­ийг өөрчилсөн. Тиймээс ч ге­­нийн өөрчлөлттэй хүнс­­­­­ний бүтээгдэхүүний аюул­гүй байдалд эргэлзэж буй лабораториуд, шинж­лэх ухааны сэтгүүлүүдийг ихэд үнэлэх болсон. Биотехнолог­ийн компа­ниудын мэдэгддэг шиг генийн өөрчлөлттэй хүнсний бүтээг­дэхүү­н­ий ургац илүү арвин байдаг, ийм бүтээг­дэхүүн пестицид бага хэрэг­лэ­дэг, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, хоол хүнсэн­дээ хэрэглэхэд ямар ч аюул­гүй гэдэг нь худлаа.

Ихэнх судалгаа, шинжил­гээ­гээр генийн өөрч­лөлт­­тэй эрдэнэ шиш, шар буурцганд харшил үүсгэх хортой уураг маш ихээр агуулагд­даг болох нь тогтоогдсон. Олон орны их сургуулиудын дэргэдэх биотех­нолог­ийн компаниуд шинж­лэх ухааны судалгаа хий­сэн байдаг. Тэдгээрийн ихэнх нь генийн өөрчлөлттэй үр тариаг чанар­тай, хүрээлэн буй орчинд болон хүний эрүүл мэндэд хор хохирол учруулах­гүй гэжээ. Гэвч бид аливаа судал­гаа­нуудыг анхааралтай ажиг­лаж, төрөөс ийм судалгаа явуула­хыг дэмжих ёстой. Гэтэл генийн өөрчлөлттэй эрдэнэ шиш, шар буурцаг аюул­гүй гэдгийг батлах урт хугацааны судалгаа нэг ч алга.

Одоо байгаа цөөхөн хэдхэн судалгаанд генийн өөрчлөлт­тэй хүнсээр хооллосон хархнууд цагаасаа эрт үхэж буйг харуулжээ. Тэр ч бүү хэл амьтад үргүйдэж, дарх­лаа нь тогтворгүйжиж, эрт хөгширч, инсулин, холес­терин­ийг нь хэвийн хэм­жээнд барьдаг генийн үйл ажил­лагаа нь алдагдаж, элэг, бөөр, дэлүү, ходоод гэд­сэнд нь өөрчлөлт ордог аж.

Ийм хүнсийг 1996 оноос хойш хэдэн тэрбум тавгийг хэрэглэсэн ч нэг ч хүн өвчилж, үхээгүй байна шүү дээ гэх үгийг би олон сонсож байсан. Хайрцаг тамхи татаад хэн ч үхдэггүй. Тамхины хор хөнөөлийг хорт хавдар эхэлтэл огт мэддэггүй. Гэвч энэ бол утаатай тамхитай адилгүй, аюул тарьж буй хооллолтын систем гэдгийг ойлгох хэрэгтэй.

Тиймээс ч цөөн хэдэн компанийн ашиг сонирхол нийгмийн ашиг сонирхолд захирагдах ёстой гэж хэлмээр байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

topodiniphone 5s в спбyoung dubai escortобразец заявки на получение займакилиманджаро маршрут лемодоговор краткосрочного займа с учредителем образецбизнес план кредитного потребительского кооперативаотдохнуть в африкепродвижение гуглоценка стоимости продвижения сайта


Хоололт : » Генийн өөрчлөлттэй хүнс ямар ч аюулгүй гэдэг нь худлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.