Хана чинь дуу чимээний хамгаалалттай байсан болоосой, гэтэл тохиолдлын галзуу секс гайхалтай сайхан санагддаг даа. Гэхдээ хайртай хүнтэйгээ хийсэн секс та хоёрын дундах сэтгэл санааны харилцааг улам дотно болгоно. Ойр дотно байх нь чухал гэдгийг хүн бүр мэддэг ч тэр болгон хэрэгжүүлдэггүй.
Хүмүүс өөрсдөө дур тавихын төлөө хамаг анхаарлаа хандуулдагийн улмаас хайртай хүнээ бараг мартаж орхидог. Энэ нь ойр дотно байдлыг үгүй хийдэг.
Тэгвэл хэрхэн романтик байдлаа нэмэгдүүлэх вэ? Мэдрэмжтэй секс хийхийн тулд хайрттайгаа сексийн үе шат бүрт хамтдаа бүхнийг мэдрэх нь чухал.
Садаа болж байгаа зүйлсийг болиул
Ажлаа эхлэхийн өмнө эргэн тойронд хөглөрсөн юмнуудаа цэгцэл. Шүүгээнийхээ хаалгыг хаа, хогоо нүднээс далд хий, дуу чимээ ихтэй гудамжинд амьдардаг бол цонхнуудаа хаа. Цэвэрхэн, нам тайван орчин та хоёрт бие биедээ анхаарал тавих боломж олгоно. Коридорынхоо гэрлийг асаагаад, унтлагын өрөөнийхөө хаалгыг бага зэрэг нээлттэй орхивол өрөөг чинь ялимгүй гэрэлтүүлж өгнө. Яагаад гэвэл романтик секс хийж байхдаа таазан дээрх будагны халцархайг анзаарах хэрэггүй болохоор. Гэрлээ унтрааж, эргэн тойрон нь бүүдгэр болоход оюун санаа энд тэндгүй хэсүүчлэхээ болино. Дээр нь хайрттайгаа бүдэг гэрэлд харцаараа тулгарахад амархан байдаг.
Бие биенийхээ хувцсыг тайл
Өөрөө өөрсдийнхөө хувцсыг тайлж байхаар бие биенийхээ хувцсыг тайл. Ингэснээр та хоёрын хөдөлгөөн удааширч, товч, цахилгаан тайлахдаа анхаарлаа төвлөрүүлж эхэлдэг. Хувцсаа тайлж байхдаа бие биенээ зөөлөн илэх боломжтой. Ийнхүү хүрч, илэх нь та хоёрт улам их таашаал өгнө.
Дэрний яриан дундаа
Унтахаасаа өмнө хосууд орондоо хамт хэвтээд, хоорондоо ярих нь тэднийг хамгийн ихээр дотно болгодог. Биеэ сул тавьсан, нээлттэй байгаа байдлаа ашигла. Намуухан ярьж байхдаа бие биенийхээ арьсан дээгүүр хурууны үзүүр, хумсаараа аятайхан эргэлдүүл.
Хүчтэй үнсэлц
Сексийн үед хамаг анхаарал чинь төвлөрөхөд бараг үнсэлцэхээ байчихдаг. Харин энэ үедээ хүчтэйгээр озон үнсэх нь сексийг улам тачаангуй болгодог. Зөвхөн биеэрээ хамтдаа байгаагаас гадна нүүр нүүрээрээ тулж, 100 хувь таашаалыг эдэлнэ. Түүний уруул дээгүүр нь хэлнийхээ үзүүрээр зөөлөн шүргэж, эсвэл уруулыг нь эвтэйхэн сорох хөдөлгөөн ч хийж болно.
Харц тулгар
Ойр дотно байдлыг нэмэгдүүлдэг хамгийн хүчтэй аргын нэг бол хайртынхаа нүд рүү удаан харах. Тантрад зүүн нүдээрээ хайртай хүнийхээ зүүн нүд рүү ширтэх нь та хоёрыг оюун санаагаар чинь холбож өгнө гэж сургасан байдаг.
Сексийн дундуур нүүрээ ялимгүй баруун тийш нь болгоод, зүүн нүдээрээ түүний зүүн нүд рүү хар. Гэхдээ гавлын ясыг нь нэвтлэх гэж байгаа юм шиг ширтэх хэрэггүй.
X” үсэгтэй үгийг хэрэглэ
Эмэгтэйчүүд халамжлуулах дуртай болохоор “дуртай” гэдэг үгэнд илүү нааштай ханддаг. Харин эрчүүд хүсэл тэмүүлэлд дуртай байдаг болохоор “хүсэх” гэдэг үгэнд дуртай байдаг. Сексийн үеэр “Чи миний тэнд хүрэхэд надад үнэхээр таалагддаг”, эсвэл “Өдрийн турш үүнийг л хүсч байлаа” гэж хэл.
Хамтдаа бай
Түүнийхээ дээр гараад хэдхэн хором дотроо хөдөлгөөнгүй байлга. Дараа нь доодох булчингаа (шээсээ барихдаа хэрэглэдэг булчин) чангал. Ингэхдээ нааш цааш хөдлөхгүй
байхыг хичээ. Бие бие рүүгээ харж, тачаангуй зүйлийн талаар ярьж, бие биенийхээ гуя, цээжийг зөөлөн илж, гижигд. Энэ нь ядаргаатай ч маш их таашаал өгдөг арга.
Түр хүлээ
Хэн нэгэн чинь дур тавих гэж байгаа бол биесээ улам шахан ойртуул. Хэрэв т188юпагу байрлалд байгаа бол хоёр гараараа нурууг нь ороон, цээжийг нь өөр рүүгээ ойртуул. Хэрэв чи дээр нь байгаа бол түүнийг бэлхүүснээс нь барьж, өөр рүүгээ шахахыг гуй.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс аль аль нь дур тавьж байхдаа хамаг хяналтаа алддаг. Тиймээс бие бие рүүгээ ойртох нь хамтдаа байгаа сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Ингээд сексийнхээ дараа хамтдаа хэвтэж байхдаа дараах аргуудыг турш. Бие биенээ гараараа зөөлөн гижигдэх, хайртынхаа цээжийг дэрлэн унтах, эсвэл хайртдаа тэврүүлж халбаган хэлбэрээр унт.
/busgui.net/