Ямар ч салбарт ажиллах гээд ярилцлаганд орлоо гэхэд дээрх асуулттай зоолттой тулгарна. Зовохгүй хариулчихмаар юм шиг харагдавч ажил хайж буй ихэнх хүмүүс энэ асуултанд яаж хариулах вэ гэдэг дээр гацдаг.
За яахав, ойрын 5 жилдээ ийм, тийм юм хийнэ гэсэн тодорхой зорилго өмнөө тавьсан хүн байдаг л байх. Гэхдээ цөөхөн. Ихэнх хүмүүс 5 жилдээ хаана, юунд хүрсэн байх талаараа ямар ч төлөвлөгөөгүй байдаг. Зарим хүмүүсийн хувьд зорилго нь тодорхой бус. Би маш сонирхолтой сайхан ажил хийж, мөнгө их хураахыг хүсдэг ч гэдэг юмуу. Гэтэл энэ нь тийм ч сайн хариулт болж чадахгүй. Ярилцлага авагч хүн ажил хайгчаас ардаа амлалт, зүтгэлтэй тодорхой төлөвлөгөөний талаар сонсохыг хүсдэг. Гэхдээ юун түрүүн бүгдээрээ энэ асуултыг “таны ойрын 5 жилийн зорилго” гэхээсээ илүүтэйгээр “одоо орохыг хүсч буй албан тушаал чинь таны ойрын болон холын зорилгуудтай хэр нийцэж байна?” гэж хөрвүүлж ойлгох хэрэгтэй. Учир нь ярилцлага авч буй хүн танаас одоо орохыг хүсч буй ажил чинь ирээдүйн зорилго, төлөвлөгөөтэй чинь хэр нийцэж, уялдаж байгаа талаар асууж байгаа юм. Ажил хайгчийн хувийн зорилгоос өөр, тэс хөндлөн ажил байвал мэдээж тухайн хүн ажилдаа сэтгэл ханамжтай байх уу, үгүй юу гэдэг дээр, мөн удахгүй уйдлаа гээд хаяад явах вий гэсэн үүднээс энэ асуултыг асуудаг. Ерөнхийдөө энэ асуултаар таныг хэр тогтвор суурьшилтай ажиллах бол гэдгийг шалгадаг гэсэн үг.
Тэгвэл энэ асуултанд хэрхэн зөв хариулж болох вэ? Ингэж хариулж болох юм. “Ойрын 5 жилдээ би хийж буй ажил дээрээ гаршихын тулд, өөрийнхөө чадвар, мэдлэгийг дээшлүүлэхийн тулд бусдаас их суралцах болно. Энэ чиглэлийн ажил надад таалагддаг. Гэхдээ ямар ч ажлыг эхлэхэд сурах зүйл зөндөө байдаг учраас суралцангаа би хамтран ажиллагч нартайгаа хамт байгууллагынхаа зорилгод хүрэхийн төлөө ажиллана”
Гэхдээ дээрх бол таныг яг ингэж хариул гэж байгаа юм биш. Зүгээр л санал болгож байгаа гэдгийг ойлгоорой. Та энэ асуултанд ярилцлага авагчийг гайхшруултал, таныг энэ албан тушаалд авъяаа гэтэл өөрийнхөөрөө, өөрийн чин зорилгыг хэлж болно.
Аа харин та ирэх 5 жилд юу хийхээ сайн мэдэхгүй байгаа бол юу хийхийг хүсч буй талаараа ярьж болно. Жишээ нь: “Юу гээч, надад тодорхой төлөвлөгөө одоохондоо алга. Гэхдээ энэ ажлыг хүлээж аваад юу хийх ёстойгоо би сайн мэдэж байна. Яагаад би энэ албан тушаалыг сонирхоод байгаа шалтгаан нь энэ ажил ирээдүйд хийж бүтээх зүйлийг минь тодорхой болгож өгөх юм шиг санагдсан учраас тэр юм. Би энэ ажлыг хамгийн сайнаараа хийх болно”.
Гэхдээ хамгийн чухал нь та үнэхээр тухайн ажилд орохыг хүсч байгаа бол цааш цаашдын хийж бүтээх зүйлд чинь одоо горилж буй албан тушаал хэр чухал нөлөөтэй болохыг ямар ч байдлаар, ямар ч аргаар хамаагүй ярилцлага авагч хүнд ойлгуулах хэрэгтэй.
BIZNETWORK
стоимость seo оптимизации сайтаайфон 5 в спбhot girls in dubaiденьги в долг тольятти у частных лицвосхождени¤ на килиманджарокредитная карта без годового обслуживания альфатуры греци¤ май 2015деньги в долг под расписку в абаканеводяные полотенцесушители для ваннойлечение коньюктивита у ребенка