Хүн бүр гэдэс буюу тэртусмаа бүдүүн гэдсэндээ 8-25 кг илүүдэл өтгөн тээдгийг нэгэнт судлагаагаар нотлосон. Найман литрийн 3 хувингаар дүүрэн их овоолго байна гэсэн үг. Бид ходоодоо цэвэрлэхгүй яваад байх юм бол гэдэсний хорт хавдар үүсэх магадлалтай бөгөөд ргэлж өтгөн нь хатдаг хүн гэдсэндээ хавдар ургуулж байдаг байна.
Та өдөрт хэдэн удаа хүндээр бие засдаг вэ?
Жинхэнэ эрүүл хүн өдөр бүр 3-4 удаа хүндээр бие засаж, идсэн хоолны нь шингээгүй үлдэгдэл, бас бус хаягдлаасаа тогтмол салж, гэдсээ тухай бүр нь цэвэрлэж чаддаг. Ургамлын гаралтай хүнс иддэг бол шүү дээ. Жишээ нь талх, боов, төмс. ногоо гэх мэт.
Харин зөвхөн мах, цагаан идээ иддэг бол өнжөөд нэг хоргол гаргах ёстой. Тиймдээ ч өөртөө таарсан мах мариатай. чилгэр сайхан биетэй, бэлхүүс нарийн, арьс өнгөлөг. Үс сайхан, чалх тамир сайн, цоглог сэргэлэн байдаг. Бие, сэтгэл нь эрүүл учир.
Яагаад өтгөн хатдаг болдог вэ?
Цавуулаг ихтэй учир урсдаггүй /ус даадаг/, хивэг гэж нэрлэдэг уусамхай бус эслэгээс нь тусгаарласан учир цагаан өнгөтэй болсон дээд зэргийн гурил, мөн хивэгнээс нь салгаж өнгөлсөн хальсгүй цагаан будаа гэх мэт наалдамтгай шинжтэй, байгалийн амьд хүчээ гээсэн цэвэршүүлсэн хүнс байнга хэтрүүлэн идэхэд өнөөх хивс шиг гадаргуу маань цардагдан шархны тав мэт наалдацтай болж, гэдэсний ханын боловсруулалт тэр чигээрээ алдагдана.
Хөхлөгүүд намирч хөдлөх манатай юм болж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн маш их муудах нь тэр. Тээвэрлэлтэд саад учирсан юм чинь ачаа тэндээ л хэвтэж байхаас биш яахав. Зүгээр хэвтэхгүй халуун бие дотор муу дээрээ улам муу болоод л гадагшлах цагаа хүлээгээд л байж байхаас өөр юу хийх билээ дээ. Өтгөн хатахын учир энэ.
Хэрэгтэй материал, түүхий эдийг салгаж цус руу дамжуулах замыг нь бөглөөд бөөн хаягдал овоороод наалдчихсан учир хоол идсэний хэрэг гарахгүй. Эсүүд өлсөнө. Өтгөн хатдаг зарим хүн амархан өлсдөг, их иддэгийн учир энэ. Их идэхийн хэрээр улам их хаягдал овоорч, байдал улам дорддог Бид гэдсээ дүүргэхийн тулд биш, эсүүдээ тэжээхийн тулд иддэг гэдгийг эндээс ойлгож болно.
Байн байн толгой нь өвдөж, дотор нь муухайрч, хоолны дуршил муудсаны нэг шалтгаан нь гэдсэндээ хорны үйлдвэртэй болсных. Гэдэсний хавдар үүсэх шалтгаанд мах их идэх. элсэн чихэртэй хүнс байнга их хэрэглэх. хөдөлгөөний дутагдал, сэтгэлийн хямрал зэрэг хамаарна. Нарийхан бэлхүүстэйгээр эрүүл амьдрахыг хүсвэл махыг зохистой иддэг болохын зэрэгцээ эслэг ихтэй хүнс сайн хэрэглэж, эрүүл аж төрөх сонголтыг хийнэ.
Эслэг ихтэй гэдэг нь байгалийн гарлаараа амьдаараа байгаа бүтэн үр тариа, бүтэн будаа, төрөл бүрийн бүдүүн гурил, тийм гурилан бүтээгдэхүүн, хүнсний хивэг, үр хөврөл, соёолж, хальстайгаа, үртэйгээ жимс. ногоог хэлдэг.
Өтгөн хатдаг бол амьд өөрөөр хэлбэл зөв бүтэцтэй, биологийн идэвхт ус өдөрт 2 литрээс багагүй уух хэрэгтэй. Улаан буудайн хоёрдугаар эсвэл гуравдугаар гурилыг, овъёс, арвай, сагадын аль нэг гурилтай хольж, бага зэрэг хүнсний хивэг нэмж хөөлгөөд мантуу жигнэж, монгол байцаа, шар лууван, улаан манжингаар зууш бэлдэн, ногоон навчит ургамал болон зөөхийгөөр амтлаад, Үхрийн жигнэсэн гүзээтэй идвэл маш өег/материал түүхий эд ихийг өгдөг/, зардал чирэгдэл багатай үдийн хоолны нэг хувилбар болно. Өтгөн л лав хатахгүй. Харин ус юмуу цайгаа хоолноосоо дор хаяж 30 минутын өмнө уугаарай.
Эх сурвалж: Эмч.мн-ээс