Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд Вьетнам улсын иргэдийг хүний наймааны хэргээр баривчилжээ. Авто засварын газар ажиллуулдаг тэд нэр бүхий монгол иргэдийн тусламжтайгаар бага насны охид худалдаж авч бэлгийн харьцаанд ордог байсан нь илэрсэн байна. Мөрдөн байцаалтын явцад 13 настай охиныг 10 мянган төгрөгөөр худалдаж авч бэлгийн харьцаанд орж байсан гэдгээ хүлээжээ.
Ийнхүү чимээгүй байдалд хүний наймааг цэцэглүүлдэг вьетнам засварын газрыг нэрлэвэл, Сүхбаатар дүүргийн IX хороонд байрлах “Каолангламкан”, Чингэлтэй дүүргийн IX хороонд байрлах “ШХН”, “Очиртойроот”, “Өү Би Аар”, “Эм энд Би моторс” автозасварын газрын вьетнам ажилчид байж.
Хэвлэлээр вьетнам засварын газруудад тавих хяналт хангалтгүй. Барилгын хонгилд ажиллаж амьдардаг тэд монгол бүсгүйчүүдийг эхнэрээ болгоод зогсохгүй бага насны охидыг бузарлаж байна. Зөвшөөрөлгүй ажилладаг гэгддэг ч тэд хууль хяналтынхны халаасанд чамгүй мөнгө хийлдэг болохоор ямар ч хариуцлага хүлээхгүй ажилладаг гэдгийг нэрээ хэлэхийг хүсээгүй монгол ажилчин нь хэлж байсан. Борооны дараах мөөг шиг олширч байгаа вьетнам засварын газруудыг цэгцлэхгүй бол монгол охид бүсгүйчүүдийг бузарлаж дуусах нь.