Шударга байж болохгүй

Тийм ээ. Шударга байж болохгүй. Ингэж бодож байна. Яагаад гэвэл өнөөгийн Монголын нийгэм, улс төрийн тогтолцоо шударга байх боломжийг тас хаасан гэж болно. Харин Ерөнхийлөгчөөсөө эхлээд ердийн нэг албан хаагч хүртэл “шудрага байя” гэж хэлдэг, ярьдаг. Даанч биеллээ олдоггүй юм даг.
Мэдээж биз дээ. Дөрвөн жил шахмын өмнө Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн тангараг өргөх үеэрээ “Өнөөдрөес эхлээд Монголын нийгэмд шударга биш явдал устлаа” хэмээн өндөр дуугаар тунхагласан шүү дээ.  Гэтэл өнгөрсөн хугацаанд яав. Шударга биш явдал устсан биш улам гаарсан гэж болно.
Төрийн албан хаагчид шударга ажиллаж чадсан уу. Үгүй. Амин хувиа хичээдэг, авах идэхээ урдал болгодог, төрийн албыг төрлийн болон танил тал, найз нөхдийнх болгосон. Сонгууль шударга болдог уу. Бас үгүй. Сонгогч олны санал авсан хүн төрийн түшээ болдоггүй.
Харин багын бага санал авсан зарим нь шүүх, цагдаагаар мундагдуулж байгаад сонгуульд өвдөг шороодсноо ялсан дийлсэнд тооцуулж байх болов. Шүүх хуулийн байгууллагын нөхөд ч өөрсдөө хууль зөрчиж алхам тутамдаа шударга биш бүхнийг хийж байна.
Иймээс алив юмны учир начир, цаад наад талыг ялгаж салгахыг байж. Шударга үг хэлсэн хүн адлагддаг, бүр цаашилбал ямар нэг байдлаар хэлмэгдэж хохирдог болсон. За яахав. Шударга байгаад үзье гэж бодъё. Тэгвэл төр ч үгүй, засаг ч үгүй л болох биз.
Ингэж хэлэхээр юун төр, засаггүй болох, дэмий солиорч байна гэх биз. Тэгвэл бас надад хэлэх үг байнаа. Чинхүү шударга явдал хойморт залардаг юм бол УИХ-ын 76, Ерөнхийлөгчтэйгөө бүгд “байхгүй” болно. Өнөөдөр сонгомол улстөрчид гэж өөрсдийгөө дөвийлгөдөг УИХ-ын 76-гаас чинь шударга явдалтан тун цөөндөө.
Тэнд авлигачид, эх нутаг, элгэн саднаа боддоггүй газрын наймаачид бий. Улсын юмаар хөлжчихсөн тэрбумтнууд ч байдаг, албан тушаал, мөнгө, өнгөний төлөө яахаас ч буцахгүй зальтнууд шургалчихсан. Булхай луйвраар төрийн түшээгийн зөөлөн суудалд заларчихаад “ичих булчирхай”-гүй юм шиг суугаа нөхөд ч байдаг.
Шинэчлэлийн тодотголтой Засгийн газрынхан ч гэсэн дээ. Төрийн албыг наймааны талбарт авааччихсан бужигнуулж байгаа. Сайд дарга гэлтгүй гадныхантай хүзүү сээрээрээ тэврэлдчихээд авлига хээл хахууль хормойлж суудаг нь нууц биш.
Улс орны хувь заяатай, жирийн иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлыг нэг бол улс төржүүлж нөгөө бол намчирхаж хэлтийлгэн буруудуулж байдаг. Ийм болохоор шударгын салхинд өнөөгийн төр, засгийн эрхмүүдийн дийлэнх нь “хийсч” таарна.
Энэ юу гэсэн үг вэ гэвэл олон хүн төрийн түшээ, сайд дарга байх эрхээ алдана. Олон хүн гэмт хэрэгтэн болж ш үүхийн хаалга татах болно. Тэгэхээр хэн биднийг удирдан жолоодох юм бэ. Төр, засаггүй болно гэсний учир энэ.
Ний нуугүй хэлэхэд Хятад шиг чанга хууль номтой газрын жишгээр бол дээд хэмжээний ял сонсох хүн ч бий л байх. Бидний монголчууд цөөхүүлээ шүү дээ. Хүн амаа өсгөе, өндийлгөе гэдэг болохоор таван хүн ч нэмэртэй л байдаг биз.
Энэ тухай нэмж үл өгүүлэн ард олон шударга байсныхаа төлөө төр засаггүйдэж улмаар бусдын идэш болох вий гэсэн эмзэглэлээ дахин хөндюү. Үнэнийг хэлэхэд ардчиллыг анархизм болгож хувиргасан улс төрийн тэр саарал хөрсөн дээр юм бүхэн хагас дутуу амилж үнэн шударга үр хөврөл өдрөөс өдөрт хомсодсоор байна.
Тийм болохоор хачин шударгыг эрхэмлэж төр, засгийн хайртай дарга түшээдээ алдмааргүй байна шүү дээ. Та ч, би ч шударга байж болохгүй нь.
Д.Бичээчхүү
Эх сурвалж: “Өөр мэдээ” сонин

продвижениеakvaloosunny escorts dubaiусловия кредита на открытие бизнесавзять деньги в долг тольяттитурфирма май турчек на получение денег в банке скачатьтур в танзанию через катарраскрутка сайта в поисковикахseo продвижение раскрутка


Шударга байж болохгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.