Цаглашгүй их хайр сэтгэл минь хэмээн харийн хүний цай чанахаар даган одсон дуучин С.Сэрчмаа тун удалгүй төрхөмдөө буцсан. Тэрбээр харийн хүн сайн хань байж чаддаггүй гэдгийг бие сэтгэлээрээ ойлгоод эх орон, эцэг эхээ зорьсон нь ойр дотны олон ч хүнийг баярлуулсан гэх. Өөрөө төрхөмдөө буцсан ч тэрээр охиноо өөр дээрээ авах гэж нэлээд хөөцөлдөж байж шийдүүлсэн билээ.
Хятад гэх их гүрний хуулиар бол хүүхэд эцэг дээрээ үлдэх ёстой ч дуучин бүсгүй Б.Хур охиноо өөр дээрээ авч чадсан билээ. Гэсэн хэдий ч одоо хэр нь С.Сэрчмаагийн гэр бүл гүн айдаст автан суугаа сурагтай. Хэзээ нэгэн цагт хөөрхөн охиноо алдчих вий гэсэн байнгын түгшүүртэй явдаг ээж, экс нөхрөөсөө үргэлж болгомжлон суудаг аж.
www.aravt.mn