Би таныг санаж байна! Би таныг, таны бүх юмыг санаж байна! Хүмүүс, хэн нэгнээ санахыг сэтгэл хөдлөлийн хүнд хэлбэр гэж тооцдог. Үүнийг би ойлгохдоо, тэр хүнийг минь, миний амьдралд өөр хэн ч орлож чадахгүй байгаагаас болэщж байна гэж боддог. Эмээ!Та надад, миний сэтгэл дүрхэнд, яг одоо!(явчихсан хойно нь биш) хажууд байгаа хайртай хүнээ хайрлаж байхын чухлыг, хайртай хүндээ хайртай гэдэг үгээ харамгүй хэлж байхын сайхныг, өдөр бүр цаг тутамд сайн хүн байх ёстойг ойлгуулж, ухааруулах гээд явчихсан юм уу?
Хүмүүс хайртай хүн нь нас барахад хүнд байдалд ордог, би бодохдоо чин сэтгэлээсээ хайрлаж чадвал, чиний дэргэд хамт байдаг л гэж санадаг.Чи түүнийг яг (жинхэнээр) тэвэрч чадахгүй ч, чиний сайхан сэтгэл, сайн үйл бүхэн чинь түүний тэврэлт гэж бодох ёстой.
Миний хамгийн дуртай дурсамж бол: хоёулаа хамтдаа хоолоо идээд сууж байтал (тэгэхэд би 6 настай байсан) гэрэл унтраад (тог тасарсан) та лаа асаагаад, намайг айлгахгүй гэсэндээ инээдтэй юм яриад би учиргүй их инээж байснаа санадаг юм.
Би таны нэг л удаа ярихыг чинь, дуу хоолойгий чинь дахин ганц л удаа сонсохын тулд надад олдсон бүх юмаа золиослоход ч бэлэн!!!
Миний эмээ болсонд, надад хамгийн гоё аав өгсөнд баярлалаа!
Би таньдаа баяртай гэж хэлэхгүй ээ! Тэгвэл дахиад хэзээ ч таныгаа харахгүй гэсэн үг юм шиг санагдаад байх юм. Нэг л өдөр таныгаа чанга тэвэрч, хоёулаа дахиад хамтдаа хоол иднээ!
Тэгэхэд харин гэрэл унтрахгүй ээ! Эмээ!
Таны хайртай ач охин
http://dayarmongol.com/index.php/2010-02-09-04-54-30/8140-%D0%B7%D0%B0%D1%85%D0%B8%D0%B4%D0%B0%D0%BB-3,-4