Монголын сурагчдын холбооноос Нийслэлийн тээврийн газар, Том оврын автобусны холбоотой хамтрарч эх үрсийн баярыг тохиолдуулан “Инээмсэглэл” арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.
Уг аяны хүрээнд нийтийн тээврийн жолооч, мөнгө хураагч нар хүүхдүүдтэй инээмсэглэж харьцах гэнэ. Тэд соёлтой үйлчилсэн жолооч, мөнгө хураагч нарт үнэлгээ өгч шалгаруулах болзолтой юм байна.
Сурагч бүр үнэлгээний картыг биедээ авч явж, нийтийн тээврийн үйлчилгээнд үнэлгээ өгч зорчих юм байна. Ингэснээр аяны төгсгөлд хүүхдэд ээлтэй байгууллага, жолооч, мөнгө хураагч нарыг шалгаруулах юм.
Түүнчлэн нийслэлийн хүүхэд багачууд өнөөдөр буюу баярынхаа өдрөөр нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой юм.