Хүний биеийн хэсгүүдээр хийдэг “этгээд” бүтээгдэхүүнүүд

Та бидний биеэс гардаг ахуйн болоод анагаах ухааны маш олон “түүхий эд” байх ажээ. Эдгээрээс салбар салбарын өвөрмөц бүтээгдэхүүн үйлчилгээ болж хувирсан дараах тохиолдлуудыг сонирхуулж байна.

Үс – Нүдний шил
Дизайнерууд болох Азуса Мураками ба Александр Грүвс нарын байгуулсан “Studio Swine” дизайн студи нь төрөл бүрийн этгээд бүтээл туурвидаг ажээ. Тэдний урласан бүтээлүүдээс хамгийн онцлог нь хүний жинхэнэ үсээр хийсэн нарны шилнүүд юм. Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр үс нь хамгийн хэрэгцээгүй мөртлөө хамгийн ашигтай материал болж болдгийг харуулсан эл нарны шилнүүдийг сайн чанарын резинээр боож хүрээлэн хийжээ.

Шүд – Гарын чимэг зүүлт
Австралын гоёл чимэглэлийн “Van Der Glas” брэнд нь хүний үс ба араа шүдээр сувенир, гоёл чимэглэлийн зүүлт урладаг бөгөөд чимэглэлийн эдгээр материалыг хүмүүс тэдэнд өгдөг байна. Энэхүү брэндийг өвөрмөц сэтгэлгээтэй уран бүтээлч Поли Ван Дер Глас үүсгэн байгуулсан ба 2007 оноос төрөл бүрийн этгээд чимэг зүүлт урлаж байгаа ажээ.

Цус – Урлаг
Цусаараа төрөл бүрийн урлагийн бүтээл туурвих сонирхолтой хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн энэ цагт тэдний нэг төлөөлөл болох Марк Күинийг танилцуулж байна. Их Британий уран бүтээлч тэрээр өөрийнхөө энэхүү дуураймал баримлыг 4.5 л цусаараа хийсэн ажээ.

Арьс – Арьсан эдлэл
Нэгдсэн Вант Улсын “Human Leather” гэдэг компани хүний арьсыг сайтар боловсруулж сайн чанарын арьс гарган авахын зэрэгцээ түүгээрээ түрийвч, тэлээ, гутал зэрэг хувцас загварын бүтээл урладаг юм байна. Ур сайтай дархчуудын бүтээсэн хүний арьсан түрийвч нь $14.000 доллар орчим үнэтэй байдаг аж.

Ялгадас – Эмчилгээ
“Clostridium Difficile” нь нэгэн төрлийн бактери бөгөөд энэ нь антибиотикт тэсвэртэй шинэ бүлгийн нянг та бидний биед үүсгэдэг байна. Үхэлд хүргэх чадвартай энэ нян нь эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөс халдах нь түгээмэл ба нэгэнт өвчилсөн бол бусдын өтгөнийг шинжилж, цэвэрлэсний дүнд тухайн өвчтэй хүнд амаар эсвэл өгзгөөр өтгөнийг бүдүүн гэдсэнд оруулах эмчилгээг хийдэг байна. Энэ нь ходоод ба бүдүүн гэдсэнд байвал зохих хэрэгтэй нянг хэт их антибиотик хэрэглэж устгаснаас үүддэг ховор эмгэг ба бусдын өтгөнийг ийнхүү биедээ шингээснээр эргээд ходоод гэдэсний үйл ажиллагааг сэргэх, грамм эерэг нянгаа олж авахад түлхэц болдог байна.

Гени – Цэлцэгнүүр
Хятадын эрдэмтэд цэлцэгнүүр болон эмний капсулыг малын гаралтайгаар бус хүний гени болон хөрөнгөний найрлагаар бүтээх санааг олжээ. Желатин буюу Царцмагийг үхэр болон гахайн яс ба арьсаар хийдэг бөгөөд энэ нь та биднийг “Үхрийн галзуу өвчин”-д нэрвэгдэх үндэс болж өгдөг тул арга буюу эрүүл мэндэд хэрэгтэй ийм нэгэн санааг олсон нь энэ юм байна. Ийнхүү Хятад улс хүнээс гаргаж авсан чанартай цэлцэгнүүрийг гаргахаар болж энэ ажлын явц одоогоор энэ туршилт ба судалгаа, шинжилгээний шатандаа яваа юм байна.

Шүлс – Амтат ундаа
Энэ нь Перучуудын уламжлалт ундаа бөгөөд амтархан хүртдэг эл идээгээ шүлсээрээ нэрж гаргадаг байна. Ингэхдээ “Кассава” модны үндсийг зажилж гарсан шүүсийг шүлстэйгээ хольж нэрэх бөгөөд хэдхэн цагийн дараа чихэрлэг мөртлөө нясуундуу зунгааралдсан цагаан өнгийн ундаа бэлэн болдог ажээ. Энэ ундааг “Масато” гэж нэрлэдэг байна.

Шээс – Үр тогтоох эм
Анагаах ухаанд хүний шээсээр олон сонирхолтой бүтээгдэхүүнийг гарган авах болжээ. Үүний нэг бол нөхөн үржихүйн эрүүл мэндэд тустай буюу үргүйдлээс сэргийлэх, эрчүүдэд үрийн шингэний гарцыг сайжруулж үр тогтоох чадварт нөлөөлөх эл эм юм байна.

Өөх – Шатахуун
Шинэ Зеландын “Earthrace” хэмээх “эко” завь нь хүний биеийн илүүдэл өөхийг байгаль орчинд ээлтэй “биодизель” болгон хувиргасан түлшээр ажилладаг билээ. Энэхүү завийг дэлхийг хамгийн богино хугацаанд тойрон аялж дээд амжилт тогтоох зорилгоор бүтээж байсан юм.

Шарил – Өнгө
1848 оны үеийн Английн зураач, яруу найрагчдын бүлгийн хамгийн ихээр таашаадаг байсан хүрэн өнгийг занданшуулсан шарилаас гарган авдаг байжээ. Уран зурагт сүүдэр гаргахад үнэхээр гайхалтай тохирдог байсан бөгөөд XX зуунаас “мумми”-наас гарган авахаа зогсоож орчин цагт шавар, өөхөн чулуу, гётит ба гематитийг хольж гарган авдаг болжээ.

как продвинуть свой сайт в поисковых системахчехлы для iphone 5cincall escorts in dubaiанкета заявление на получение кредита образецкомпани¤ май турденьги в долг срочно гомельтур в африкуалтеза туры на килимаоценка сайталечение половые инфекции


Хүний биеийн хэсгүүдээр хийдэг “этгээд” бүтээгдэхүүнүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.