Дэлхийн улс орнуудын “хамгийн хамгийн…”

Хэзээд сонихон бас шинэхэн байдаг бүх ертөнцийн “хамгийн хамгийн…” мэдээллээс та бүхэндээ дэлхийн улс орнуудтай холбоотой дараах мэдээллийг хуваалцаж байна.

Энэхүү мэдээллээс аялахад хамгийн тохиромжтой орноос эхлээд хамгийн нөхөрсөг, хамгийн амар амгалан, хамгийн чинээлэг мөн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй гээд сонирхолтой “10″ орны тухай мэдээллийг авах болно.

Хамгийн “аз жаргалтай” орон – Австрали ба Колумб
Парис хотноо үйл ажиллагаагаа явуулдаг “OECD” (Organisation for Economic Cooperation and Development) байгууллагын гаргасан судалгаагаар Австрали орныг хамгийн аз жаргалтай №1 орон (2013)-аар нэрлэжээ. Харин “WIN / Gallup International Association” компаниас явуулсан санал асуулгаар Колумбчуудыг хамгийн аз жаргалтай буюу баяр хөөрөөр бялхсан орноор онцолжээ. Санал асуулгад нийт 54 орныг хамруулсан ба эдгээрээс Колумбын иргэд баяр хөөр, сэтгэлийн цэнгэл жаргалаараа бусад орноос хоёр дахин илүү байсан гэнэ.

Хамгийн “цэвэрхэн” орон – Исланд
Энэхүү үзүүлэлтийг “Yale & Columbia Universities” сургуулиудын эрдэмтэд олж тогтоосон ба 163 орноос хамгийн цэвэрхэн нь Исланд орон болжээ. Байгалийн тэнцвэрт байдлын индекс буюу ус ба агаарын бохирдол, ногоон байгууламж, хорт хийн түвшин, хүн амын эрүүл мэндийн байдал зэрэг үзүүлэлтээрээ ийнхүү 93.5 гэсэн үнэлгээг авч хамгийн цэвэрхэн орноор нэрлэгджээ.

Бүсгүйчүүлд хамгийн “ээлтэй” орон – Шинэ Зеланд
“The Economist” сэтгүүлээс ажиллаж амьдрахад хамгийн таатай орны жагсаалтыг гаргалаа. Үүнд бүсгүйчүүлд үзүүлэх нийгмийн халамж үйлчилгээ хийгээд ажиллах орчин, ажлын хөлс зэрэг цөөнгүй үзүүлэлтээрээ Шинэ Зеланд улс тэргүүлсэн бол хамгийн тааламжгүй орноор Өмнөд Солонгос ба Японыг нэрлэжээ.

Хамгийн энх тунх орон – Исланд
Энх тунх гэдэг нь “Пицифизм”-ийг баримтлагч гэдэг утгаараа бөгөөд энэ нь дайн дажин, хүчирхийллийг эсэргүүцдэг үзэл баримтлал юм. Эдгээр орны тоонд №1 Исланд, №2 Дани ба Шинэ Зеланд орсон байна. Бусад Судан ба Афганистантай харьцуулахад Сомали нь арай тайван орон болсон гэнэ.

Хамгийн “боловсролтой” орон – Канад
АНУ болон Олон улсын эдийн засгийн салбарын эргэн тойрон дахь мэдээлэл, тандалт судалгааны “24/7 Wallst.” байгууллагаас дэлхийн хамгийн боловсролтой орны жагсаалтыг гаргасан тухай бид мэдээлж байсан билээ. Ийнхүү жагсаалтад Канад улс тэргүүлсэн ба тус улсын насанд хүрсэн нийт хүн амынх нь 50%-аас дээш хувь нь дээд боловсрол эзэмшсэн дэлхийн цор ганц орон болсон юм.

Жуулчлахад хамгийн “тааламжгүй” орон – Болив
Дэлхийн Эдийн засгийн форумаас (2013.05 сар) гаргасан үнэлгээгээр аялахад хамгийн тааламжгүй уур амьсгалаар угтдаг буюу нөхөрсөг бус орноор Болив тодорчээ. Үүний дараагаар Венесуэл ба ОХУ зэрэг улс нэрлэгдсэн бол эсрэгээр жуулчдад хамгийн тааламжтай “нөхөрсөг” орноор №1 Исланд, №2 Шинэ Зеланд, №3 Морокко оржээ.

Хамгийн үзэсгэлэнтэй “бүсгүйчүүлтэй” орон – Швед
Одоогоор “Traveler’s Digest” сэтгүүлээс гаргасан шиг энэ төрлийн нэгдсэн жагсаалт мэдээлэл хараахан үгүй байгаа бөгөөд өнгөрсөн жил гаргасан судалгаагаар Швед орныг хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүлтэй №1 орноор нэрлэсэн байна. Швед бүсгүйчүүд нөхөрсөг зан харилцаатайгаас гадна боловсролыг эрхэмлэдэг ба цэнхэр нүдтэй, шаргалхан үст үзэсгэлэн төгөлдөр охин тэнгэрүүд байх ажээ.

Гутранги үзэлтэй орон – Франц
Франц орныг дэлхийд шагшин магтах олон гайхалтай зүйл бий. Харамсалтай нь саяхны нэгэн судалгаагаар тус орны иргэдийг хамгийн гутранги болохыг тогтоожээ. Жил бүр энэхүү судалгааг “Le Parisien” сонин ба “BVA – Gallup” байгууллагаас хамтран явуулдаг ба таван тивийн 51 гаруй орнуудаас ийнхүү жагсаан авч үздэг гэнэ. Ингээд аливаад гутранги ханддаг дүнсгэрдүүхэн орноор Европын цөөнгүй орон нэрлэгдсэнээс Франц №1 дугаарт оржээ.

Хамгийн их “секс” хийдэг орон – Грек
Энэхүү үзүүлэлтийг “Durex” компаниас явуулсан судалгаагаар гаргасан ба Грек улсын иргэдийн 87% нь долоо хоногт тогтмол секс хийдэг гэсэн үзүүлэлтээрээ №1 дугаарт нэрлэгджээ. Үүний дараагаар Бразиль 82%, ОХУ 80% нь сексийн идэвхитэй амьдралтай байдаг гэсэн байна. Харин сексийн хамгийн идэвхигүй орон бол Япон байсан ба судалгаанд хамрагдсан хүмүүсийн 34% нь л долоо хоногт дөнгөн данган ганц нэг хурьцал үйлддэг гэжээ.

Хамгийн “чинээлэг” орон – Катар
“Forbes” сэтгүүлээс тун саяхан гаргасан дэлхийн хамгийн чинээлэг орны жагсаалтад Катар орон №1 дугаарт орсон билээ. Байгалийн хий болон газрын тосоор нэн баялаг Катар улсын дараагаар Лукбембург нэрлэгджээ.

topodкупить чехлы для iphone 6best escorts in dubaiсрочно нужны деньги 1000000купить тур в африкуотдых в мае на мореденьги в долг под расписку барнаулпокорение килиманджаро ценапродвижение в социальных сетях ценажелчекаменная болезнь симптомы


Дэлхийн улс орнуудын “хамгийн хамгийн…”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.