Ёох… нүд өвдөж байх чинь

Бага байхдаа zuma гэдэг тоглоомонд донтоод нүдээ чилтэл, нулимс гартал нь тоглодог байж билээ.  Одоо бодоход тоглосонд их баярлалаа гээд zuma тоглоом (яг үнэндээ компьютер)  харааг минь муутгасан юм шиг…Одоо үед хүмүүс ихэнх цагаа компьютерийн дэлгэц ширтэж өнгөрөөх нь элбэг болжээ.   Мэдээж компьютертэй нүүр тулан харьцаж байгаа бидний нүдэнд ямар л олиг байхав.  Маш их цагаар компьютерийн ард суухын хор уршиг, муу үр дагаврыг судалгаагаар илрүүлсэн байна.

Хүний харааны систем маш нарийн зохион байгуулалттай байдаг бөгөөд хол, ойрын зүйлүүдийг олж харахад болон хурц гэрэлтэй, тас харанхуй нөхцөл байдалд фокусаа тохируулах чадвартай байдаг гэнэ.  Харааны системийн эргэн тойронд байрласан 140 сая мэдрэлийн эсүүдийн тусламжтайгаар тухайн обьектийг таних, ялгах, задлан харах, хариу үйлдэл үзүүлж чаддаг байна.  Харамсалтай нь хүн компьютерийн дэлгэц ширтэх үед харааны систем энэ хүчин чадлаараа ажиллах боломжгүй болдог гэнэ.
Тэгвэл компьютерийн дэлгэц бидний нүдэнд хэрхэн нөлөө үзүүлдэг вэ?
Компьютер харааны хам шинж бүхий доголдлыг үүсгэдэг.   Энэ нь зөвхөн хүний харааны системд хамааралтай асуудал биш бөгөөд олон олон муу үр дагавруудыг гаргаж ирдэг. Бидний сормуус бидний нүдний болорын хэлбэрийг удирдаж аливаа обьектыг харах фокусыг тааруулдаг.  Аа харин компьютерийн дэлгэцийг ойроос, их удаан ширтэж суух нь сормуусыг амралтгүй ажиллахад хүргэж улмаар нүдний булчингуудыг  ядрааж эхлэдэг.  Түүнчлэн энэ нь нүдний анивчих тоог багасгадаг.  Нүдний анивчих процесс нь нүдийг чийгтэй байлгах гол үүргийг гүйцэтгэдэг байтал энэ процесс хэвийн бус явагдаад ирэхээр нүдний эвэрлэг бүрхэвчийн гадаргуу мөн хуурайшиж эхлэдэг.  Үүний үр дүнд нүд бүүдийж, аливаа зүйлийг муухан харах нь бий.

Нүд нь нэг минутанд 12-15 минут анивчих ёстой байтал компьютер хэрэглэгчид минутанд зөвхөн 4-5 удаа нүдээ анивчих хандлагатай байдаг байна.

Түүнчлэн дэлгэцийн гэрэл хүний нүдийг компьютерлүү бүхэлд нь ширтэж харах нөхцлийг бүрдүүлдэг байна.  Үүнээс нүдээ хамгаалах нэг арга бол дэлгэцийн гэрлийг бууруулах наалт юм.  Үүнээс гадна дэлгэцийнхээ гэрлийг өөртөө тохируулан бууруулан тохиргоо хийх.  Дэлгэцээ цоо ширтэхгүй, нүдээ ядраахгүйн тулд уншиж буй мэдээллийнхээ үсгийн фонтыг томруулан харах хэрэгтэй.  Аль болох дэлгэцнээс хол суух нь дээр шүү.
Эцэст нь дүгнээд хэлэхэд нүдээ хамгаалах хамгийн энгийн бөгөөд таны хэрэгжүүлж чадах арга хэмжээ бол үе үе нүдээ амрааж байх явдал юм.  Нүдээ өвдтөл, нулимс гартал нь компьютерийн ард бүү суугаарай.  “ Ёох… нүд өвдөж байх чинь” гэж огт битгий хэлээрэй.   Энэ нь компьютерийн ард удаан суусан хүний амнаас гарах үг учраас нүдээ амрааж байхаа мартваа манайхаан.

BIZNETWORK

раскруткааквапарк аквалооexpensive escortденьги в долг фильмсмс кредит на киви кошелекоформить кредитку онлайн дельта банкчек на получение наличных денег в банкетуры в африку сафаридизайны комнатпрезерватив не защищает от спида


Ёох… нүд өвдөж байх чинь
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.