“Авъяаслаг хятадууд” шоуны шагналт С.Уудам хүү “DOZ”-ын залуучуудыг эвгүй байдалд оруулжээ

Хэд хоногийн өмнө кинотеатруудад “DOZ entertainment” студийн бүтээл “Хөх толбот хүмүүс” бүрэн хэмжээний уран сайхны киноны нээлт болж үзэгч олон театруудын тасалбар түгээгүүрүүдийн дэргэд урт дараалал үүсгэсэн билээ. Киноны зураг авалтын 20 орчим хувийг Монголд, 80 гаруй хувийг нь Германы нийслэл Берлин, Францын нийслэл Парис хотод амжилттай авчээ. Ерөнхий найруулагчаар нь хошин шогийн авьяаслаг жүжигчин Дооёо буюу Ш.Доржсүрэн ажилласан уг кинонд олноо “Улаан туг” Дэндэвийн дүрээр танил болсон жүжигчин Т.Эрдэнэбаяр, баргил хоолойт жүжигчин н.Дагийранз, МУГЖ Ц.Төмөрбаатар, жүжигчин А.Мөнхзул, “Авьяаслаг хятадууд-2011” шоуны гуравдугаар байрын шагналт С.Уудам хүү, “Тусгай салаа” киноны Түвшингийн дүрээр үзэгчдэд танил болсон жүжигчин П.Баттөр, Францын иргэн Клаффк зэрэг 40-өөд уран бүтээлч оролцон тоглосон байна.

“Хөх толбот хүмүүс” киноны нээлт өнгөрсөн оны 10 дугаар сарын 29-нд Францын нийслэл Парис хотын баячуудын дүүрэгт байрлах “Escape Landowski Cinema D’Art  et D’Essai” театрт болж Европт амьдардаг монголчууд олноор очиж сонирхсон гэдэг. Франц улсад суугаа Монголын Элчин сайдын яам энэ түрээс өндөртэй театрын захиргаанд хүсэлт гаргасны дагуу киноны нээлтийг тэнд хийх бололцоотой болжээ. “Авьяаслаг хятадууд-2011” шоу нэвтрүүлэгт монгол дээл, гутал өмсчихсөн тайзан дээр гарч ирээд МУГЖ С.Жавхлангийн дуулдаг “Алсад суугаа ээж” дууг цээл хоолойгоор амилуулж, танхимд байсан хүмүүс болоод шүүгчдийг уйлуулж орхисон С.Уудам хүү Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн харъяат бөгөөд багаасаа л дуу дуулах дуртай байжээ. Тэнгэрийн оронд одсон ээж, аавдаа зориулж энэ дууг дуулснаа хэлэхэд хүмүүсийн сэтгэл үнэхээр шимширч байсан юм.

Хятадын мэдээллийн хэрэгслүүд хүүгийн талаарх мэдээллийг дамжуулан түүнийг жинхэнэ од болгосон гэдэг. Хүү ч уг шоуны гуравдугаар байрын шагналыг хүртсэн. “DOZ”-ын залуучууд С.Уудам хүүг Монголд урьж авчран дээрх кинондоо тоглуулсан аж. Тэд мөн С.Уудамд Европт хийгдэх зураг авалтад оролцохыг санал болготол амаа жинхэнэ таглуулж орхижээ.

Учир нь, хүү насанд хүрээгүй учраас асран хамгаалагчийн хамт гадаад оронд зорчих ёстойгоос гадна Европ тивд давхар бие хамгаалагчтай очиж болох юм гэсэн хариуг түүний төлөөлөгчид хэлсэн байна. Тэд мөн Европ руу нисэх нэгдүгээр зэрэглэлийн тасалбар шаардсанаас гадна Парис болон Берлинд дээд зэргийн буудалд тухлан, тусгай унаагаар үйлчлүүлэхийг хүсчээ. Мэдээж дээр нь тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал нэхсэн нь ойлгомжтой. Киноны багийнхан төсөв мөнгө багатай байсан учраас тэдний энэ шаардлагыг хүлээж авах боломжгүй гэдгээ эвтэйхэн ойлгуулж дөнгөсөн гэнэ.
Ө.Хэмх /www.wikimon.mn/реклама и интернет продвижение сайтовинтеренет рекламаaracer.mobiпрограммы для взлома страниц вктонкий чехол для iphone 5как взять кредит на кредитную карту приватбанкаjuegos casinos gratis para jugar sin descargarshemale sex massagemerit royalOrange voile curtainsподняться на килиманджаро ценаиндийские танцы братиславскаябыстрый кредит на карту онлайнтуры в мае 2015 ценыотдых в мае ценысрочно нужны деньги 10000 рублейдам деньги в долг под расписку липецкденьги в долг тольятти у частных лицвип блокноттез тур болгария солнечный берегдержатель для бумагиказан алюминиевый купитьбренд в интернетефото дизайн ванной комнатыполотенцесушитель электрический екатеринбургпоисковое продвижение сайта яндекскаркасный дом фото моетажа


“Авъяаслаг хятадууд” шоуны шагналт С.Уудам хүү “DOZ”-ын залуучуудыг эвгүй байдалд оруулжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.