Загвар өмсөгч, моделууд тайзан дээр хэрхэн сайхан алхаж, бид бүгдийн нүдийг хужирладаг билээ дээ. Танд тайзан дээр алхах шаардлага байхгүй ч алхаандаа анхаарлаа хандуулж, хэдхэн зөвлөгөөг дагаж мөрдвөл эрчүүд төдийгүй эмэгтэйчүүдийн анхаарлыг ч өөртөө татах боломжтой юм байна. Танд дараах зөвлөгөөг хүргэж байна.
– Эрүүгээ ялимгүй өргөж, мөрөө цэхлэн, хөхөө урагш түрнэ.
-Хоёр гараа ээлж ээлжээр нь зөөлөн савлаж явах зуураа таазаа хэмнэлдээ тааруулан хаялана.
-Таны жин хөлийн өсгийн дээр төвлөрсөн байх хэрэгтэй.
– Мөн гарынхаа хуруунуудыг үл ялиг нугалагтун. Бүр атгаж, эсвэл шулуун байлгаж болохгүй. Хөлөө тавих бүртээ үүнийг санан, өөртөө хэвшүүлээрэй. Ингэж алхаад эргэн тойрноо сэм ажиглавал эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн бүрийн харц тань дээр туссан байх болно.
Яг одооноос эхлэн алхах бүртээ “Цээж, мөр, тааз” гэсэн гурван үгийг алтан дүрмээ болгон тогтоож аваарай. Таны бие галбир тэгш харагдах ба, хэмнэлтэй хөдөлгөөн чинь хүмүүст биеэ даасан, юу хийхээ мэддэг эмэгтэй гэдэг хэлэмжийг дамжуулна. Ингэж алхах нь таныг сайхан харагдуулаад зогсохгүй өөртөө итгэх итгэлийг тань жирийн алхаанаас 40 хувиар нэмэгдүүлдэг онцлогтой. Учир нь таны бие эрчүүдэд илгээж байгаа дохиондоо өөрөө автоматаар уусдаг аж.