Залуусыг байлдан дагуулж байгаа “Эмоци” продакшн анхны уран бүтээлээ үзэгчдэд амжшттай хүргээд байна. “Утасны анд” жужигчин Г.Нарансолонготой холбогдлоо.
-Танай продакшнаар сонин сайхан юутай байна. “Эрчүүдийг уучил” жүжиг үзэгч олонтой байна уу?
-Энэ уран бүтээл маань цэвэр драмын жүжиг биш. Тайзны олон төрөл үзэгдлүүдээр баяжуулсан шоу драм юм. Амьдралд эрчүүдэд өгөх зөвлөгөө, бүсгүйчүүдэд өгөх зөвлөгөө гэж байдаг. Түүн шиг жүжгийн маань агуулга эрчүүдэд хувь хүн, нийгмийн байдалтай холбогдсон зөвлөгөө маягаар тусах бол, бүх бүсгүйчүүдэд эрчүүд уучилж байгаарай гэсэн уриалга дэвшүүлэх юм.
-Продакшны нэр их өвөрмөц сонсогдож байна. “Эмоци” нэрийг яагаад сонгов?
-Продакшны нэрний тухайд бид бүгд ярилцаж байгаад шийдсэн. Төтө маань энэ нэрийг санал болгосон юм. Санаа сэтгэл нийлсэн залуус бид хийж бүтээх урам зоригоо бэлгэдсэн. Эмоци гэдэг сэтгэл хөдөл гэсэн үг. Хүнд ямарч сэтгэл хөдлөл байж болно. Уйлах, гомдох, инээх гээд л сэтгэлээс гарах бүх л хөдөлгөөнийг энэ үгээр илэрхийлдэг. Бидний ажлын гол зорилго ч хүний сэтгэлийн утсыг хөндөхөд байдаг. Тиймээс л энэ нэрэнд санал нэгдсэн дээ.
-“X ТҮЦ” хэмээх хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн хамтлагаас өрх тусгаарлана гэдэг багагүй зориг шаардсан байх. Та нарын саналыг тэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Бидний ажил амьдралын гараа “Х-ТҮЦ” продакшнтай салшгүй холбоотой. Бүгд “X-ТҮЦ” – ийн бүтээгдэхүүнүүд. Хамтраад ажиллахад нэгнийгээ мэддэг, хамтран уран бүтээл дээр ажиллаж байсан учраас хүндрэлтэй зүйл төдий л гарахгүй байна. Продакшны ах, эгч нар маань ч бидний санаачлагыг сайхан эерэгээр хүлээж авсан.
/Зууны мэдээ/