Майкл Жексоны охин амиа хорлохыг завдлаа

Попын хаан агсан Майкл Жексоныг нас барсны дараа түүний хүүхдүүд хэвлэлийнхний хараанд орсон юм. Тэгвэл түүний охин Парис Жексон амиа хорлохыг завдсан тухай эмээгийнх нь хуульч “Aссошейтэд пресс” агентлагт мэдэгдсэн байна.

15 настай Парис нь Лос-Анжелесын Калабасас районд амьдардаг. Өчигдөр тэдний гэр бүлийнхэн нь очиход тэрбээр ухаан алдсан байжээ. Эмч нарын ярьснаар Майкл Жексоны охин эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас ухаан алдсан бөгөөд амиа алдах эрсдэлтэй байсан аж.

Парис насанд хүрэхээрээ холбооны улсын хуулийн дагуу аавынхаа олон сая ам.долларыг өвлөх ёстой. Тэрбээр чухам ямар шалтгааны улмаас амиа егүүтгэхийг завдсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

2009  оны зургадугаар сард Майкл Жексоны нас барсны дараа ар гэрийнхэн, хамаатан саднууд нь өв хөрөнгийг нь авах, хүүхдүүдийг нь асран халамжлахыг зорилгоо болгож байсан. Хөрөнгийн маргаанаас үүдэж Парис амиа хорлохыг завдсан байж магадгүй гэх таамаглалыг шар хэвлэлүүд дэвшүүлжээ.

Т.Арьяа

/time.mn/

aracer.mobiiphone чехлыescorts dubai outcallдам деньги в долг на кивиактуальность кредитования малого и среднего бизнесавосхождение на килиманджаро киев цеальфа банк кредитная карта для погашения кредитакилиманджаро турфирмаполотенцесушители спбпродвижение сайта в топ яндекса в москве


Майкл Жексоны охин амиа хорлохыг завдлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.