Реалити шоуны од, бизнес эрхлэгч бүсгүй Ким Кардашиан удахгүй ээж болох гэж байгаа билээ. Тэгвэл Лос-Анжелесын уран бүтээлч Даниэль Эдуардс Кардашианы жирэмсэн байх үетэй адилхан баримал бүтээж, “ЛАВ” урлагийн галарейд өчигдөр байрлуулжээ. Уг баримал нь бодит хэмжээтэй нь тун ойролцоо болсон гэнэ.
Даниэль Эдуардс “Ким Кардашиан бол олны талархлыг хүлээж чадсан эмэгтэй. Тэр үзэсгэлэнтэй. Жирэмсэн байхдаа ч гайхалтай харагдаж байна. Түүний гэдэс баримлын гэдэсний хэмжээнд хараахан хүрээгүй байгаа” гэжээ.
Тэрбээр галарейд нь Ким Кардашиан ирнэ гэдэгт найдаж байгаагаа хэвлэлээр дамжуулан илэрхийлсэн байна.
Энэ бол барималчийн анхны бүтээл биш юм. Тэрбээр 2006 онд дуучин Бритни Спирсийн нүцгэн баримлыг урлаж байв.
Үүнээс хойш 2009 онд Брэд Питт, Анжелина Жоли, 2011 онд Жастин Бэйбер, Селена Гомес нарын баримлыг урлажээ.
/time.mn/