Эмили ДиДинато бол үзэсгэлэн төгөлдөр Америк модел юм. Тэрээр Итали, Ирланд ба Индиан угсаа гаралтай загвар өмсөгч бөгөөд 1991.02.24-ний өдөр Нью Йорк хотноо мэндэлжээ.
“Sport’s Illustrated”, “Victoria’s Secret” болон “Giorgio Armani” брэнд ба сэтгүүлийн нүүр царай болж байсан тэрээр энэ удаа Францын “Double Magazine” сэтгүүлийн шинэ дугаарыг чимжээ. Хамтдаа сонирхоцгооё.

Сонирхуулахад, дур булаам модел маань 178 см өндөр ба биеийн харьцаа нь 86 – 64 – 89 юм байна. Эмили ДиДинато өдгөө 33 настай жүжигчин Жэйкоб Бенжамин Жиленьхолтой болзож байгаа бөгөөд Жэйкоб өмнө нь кантри дуучин Тэйлор Свифт, жүжигчин Көрстен Данст ба Рийз Видерспүүн нартай нэгэн үе учиртай байсан юм.









