Экс ерөнхий сайд Сү.Бат6олдын өвөрмөц нэртэй хүүхдүүдийнх нь нэг Самади аав ээжийгээ эмээ өвөө нар болгохоор шийджээ. Гэвч үүнээс үүдэн экс Ерөнхий сайдын гэр бүлд багагүй маргаан үүсээд байгаа сурагтай. Хүүхдүүдийнхээ асуудалд барагтай бол хошуу дүрдэггүй Х.Отгонтуяа хатагтай шинэхэн бэрээ эсэргүүцэж, багагүй асуудал үүсгэжээ.
Экс Ерөнхий сайдын эхнэрийн таалалд нийцэж, сэтгэлд нь хүрэхгүй байгаа энэ бүсгүйг Номин гэдэг бөгөөд тэрбээр өдгөө 24 настай. Орос 3 дугаар сургуулийг төгссөн. 10 жилийн сургуулиа төгсөөд Бээжингийн их сургуулийг зорьсон ч замынхаа дундаас буцсан нэгэн гэнэ. Номин өмнө нь нэгэн залуутай айл гэр болтлоо дотносож байсан ч хайртай залуу нь аймшигт ослоор амиа алджээ. Дээрх шаптгаануудаас үүдэн экс ерөнхий сайдын эхнэр бэр болох гэж буй бүсгүйгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байна.
Нэгэнт хөл хүнд болсон хүүгийнхээ эхнэрийг боловсрол нимгэн нэгэн хэмээн Х.Отгонтуяа хатагтай голсон байна. Хэдийгээр Номин хэмээх бүсгүй хөл хүнд болж, удам залгах үрийг нь хэвлийдээ тээсэн ч экс ерөнхий сайдын бэр болоход удам судар, боловсрол мэдлэгээрээ гологдож, залуу бүсгүй тун хүнд байдалд ороод байгаа гэнэ. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдын хувьд шинэ хуучин эхнэрээс нийлсэн таван хүүхэдтэй. Гэвч тэрбээр хүүхдүүдээ ялгаж харьцалгүйгээр тун өндөр болосрол эзэмшүүлсэн. Хүүхдүүд нь Англи, АНУ-д боловсрол эзэмшсэн. Буян нь буянаараа, будаг өнгөөрөө гэгчээр баячуудын хүүхдүүд л хоорондоо сууж, баячуудын хүүхдүүд хоорондоо нийлдэг болсон энэ үед экс Ерөнхий сайдын хоёр том хүү УИХ-ын гишүүн асан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Жаргалан, УИХ-ын гишүүн асан Бадамсүрэнгийн хүү Бадрах зэрэг залуучууд учиргүй гар сэтгэл нийлж нөхөрлөдөг юм гэнэ лээ. Гэтэл Самади хүү хэний ч танил бус айлын охинтой нийлж байгаа нь Х.Отгонтуяа хатагтайд таалагдахгүй байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: ТЭРГҮҮН СОНИН