Зөв хооллолт ба баримтлах 7-н зарчим

Ухааны учиг чанга өвөг дээдэс маань өвчний эхлэл, эс шингэснээс, эмийн эх ширгээсэн ус хэмээн номлон дурдьдаг байсан, тэр л амьдралын гүн ухааны мэргэн сургаалийн үндсийг, шинжлэх ухаан техникийн хөгжлөөрөө дэлхийг дагуулан хөтөлж буй, АНУ ын хүнс судлалын (Nutrition) ном бүтээлүүд тусган харуулж байгааг гайхан биширмээр. Хоол тэжээлийн тухай нийтийн эрүүл мэндийн боловсролд зориулан гаргадаг ном бүтээлүүддээ, шингэц (digestion) муудах нь биед үүсэх олон өвчин зовиурын гол шалтгаан болдог гэж олонтой бичсэн байдаг. Түүнчлэн өвчнөөөс урьдчилан сэргийлэх, болон өвдсөн үедээ ус их хэрэглэхийг зөвлөдөг. Ингээд америкийн хүнс судлаач эмч эрдэмтдийн зөвлөн толилуулж буй, таны эрүүл энх аз жаргалтай амьдарлын түлхүүр болох, мөрдлөгө болгон дагах ёстой зөв хооллолтын онцгой зарчимуудыг сийрүүлье.

1. Солонгон хэрэглэгээ.
2. Хамгаалагч (pesticide) бодистой хүнснээс татгалзах буюу бага хэрэглэх
3. Цусан дахь сахарыг зохистой хэмжээнд барих зорилгоор хоол хүнсээ тохируулан хэрэглэх.
4. Мах махан бүтээгдхүүн бага хэрэглэх.
5. Зөв төрлийн өөх тос хэрэглэх.
6. Давс багатай, кали ихтэй хүнс хэрэглэх.
7. Өдөрт заавал хангалттай ус уух.
Тайлбар: Солонгон хэрэглээ гэдэг нь олон төрлийн жимс жимсгэнэ хүнсний ногоо хэрэглэхийг хэлж буй бөгөөд өнгө олон янз байхын хирээр найрлагандаа агуулах эрдэс бодисын хэмжээ нь өөр өөр байдаг аж. Бид хэдийчинээ олон төрлийн жимс ногоо хэрэглэж чадна төдийчинээ хэмжээний антиоксидантийг хуримтлуулж чадах болно. Хүний биед амьдарлын үйл ажиллагааны явцад, бодисын солилцооны илүүдэл болох, биед хортой буруу исэлдэлт үүсдэг ба үүнийг саармагжуулах,хоргүйжүүлэх, биеэс гадагшлуулах үүрэгтэй бодисыг” антиоксидант “гэдэг. Мөн ургамлын будагч бодис болох каротин, хлорофил, флавнойд, эслэг (fiber), энзем, амин дэмийн найрлагууд нь бидний биеийг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чадвартай аж.

Ургамлын фитохимийн чухал найрлагуудын тухайд:

1. Каротин нь бас нэг төрлийн антиоксидант бөгөөд дархлааны системийг дэмждэг. Лууван, бууцай, шар гуа, улаан лооль, амтат шар төмс, чангаанз, жүрж зэрэгт агуулагдана.
2. Кумарин хавдрийн эсийн өсөлтийг бууруулах чанартай,дархлааны системийг дэмжих ба антиоксидант ын механизмыг идэвхжүүлдэг. Лууван, дуяа, улаан манжин, жүржинд агуулагдана.
3. Глюкосиналит, тиоцианит нь эсийг гэмтээгч, хавдар үүсгэгч бодисыг биед үүсэхээс хамгаалах, хордлогыг багасгах үйлдэлтэй. Байцааны бүлийн хүнсний ногоонууд болох ногоон улаан цэцэгт байцааны найрлаганд байдаг.
4. Флавнойд мөн л антиоксидант, хавдрын эсийн эсрэг болон дархлааг дэмжих үйлчилгээтэй. Гол төлөв бараандуу (dark green) өнгөт жимс тухайлбал чавга, нэрс, хөх усан үзэм, тоор, чинжүү, өргөст хэмх, зуун наст зэрэгт агуулагдана.
5. Полифенол бас л антиоксидант бөгөөд бэлгийн дааврын үйл ажиллагааг дэмждэг.Энэ бодис нь ногоон цай, хар шоколад, улаан дарсанд нилээд хэмжээтэй байдаг.
6. Стерол энэ бодис нь хорт хавдрын эсийн өсөлтийн явцыг удаашруулдаг. Гормоны үйл ажиллагааг зөв зохистой хэмжээнд байлгадаг. Буйлсны самар(almond), шар буурцаг нь стеролоор баялаг.
7. Хлорфил нь ургамлыг ногоон өнгөтэй болгодог будагч бодис юм. Бараан ногоон өнгөт бүх төрлийн жимс ногоонд элбэг агуулагдана.

”Хамгаалагч бодисын” (Pesticide) тухайд:
Газар тариалангын үйлдвэрлэлд, тариалж буй жимс, хүнсний ногоог, хортон шавьжнаас хамгаалах, дэлгүүрт худалдаалж буйг нь эрт муудахаас хамгаалах зорилгоор цацаж хэрэглэдэг химийн бодис юм. Aldrin, dieldrin ,endrin гэх мэт химийн нэршилтэй. АНУ-д жилд 1.2 тэрбум фаунт хамгаалагч бодисыг зөвхөн газар тариаланд цацаж хэрэглэдэг. Энэ тоогоор нэг хүнд жилд 2 фаунт орчим бодис ноогдох аж. Хятад улс энэ бодисыг хэрэглэдэгээрээ дэлхийд тэргүүлдэгийг та гайхахгүй биз. Эдгээр бодис хавдар ба хорт хавдар үүсгэх шууд хүчин зүйл гэж эрдэмтэд үзэж байна. Хүмүүс энэ эрүүл мэндийн хорыг жимс ногоогоор дамжуулан авч аажмаар хордож байна. Иймээс жимс хүнсний ногоог сайн угааж хэрэглэх ба хальслах болон, аль болох органик зүйлсийг хэрэглэх таны эрүүл мэндэд онцгой ач тустай. Хамгаалагч бодисыг угааж цэвэрлэдэг хүнсний саван байдаг.
Эрхэм уншигч танд эрүүл энхийг хүсэн ерөөе.раскруткааквалоо отдыхexcort serviceденьги в долг запорожьегор¤щие путевки на май 2015ренессанс кредит украина онлайноформить кредитную карту в банке возрождениеaltezza travel teamраскрутка в гуглдать бесплатное объявление


Зөв хооллолт ба баримтлах 7-н зарчим
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.